Урин дулаан зун цаг дуусаж хүүхэд багачууд эрдэм номд шамдах намрын сарууд айсуй. Улирал солигдоход хүүхдийн дархлаа сулардаг ба сургууль цэцэрлэгийн олон хүн цугларсан орчинд амьсгалын замын вирус биед нэвтрэн дархлааг гэмтээдэг. Энэ үед олон төрлийн хүнсний сонголтоос хүүхдийн бие бялдрын хөгжилд тус болох, дархлааг дэмжих бүтээгдэхүүнийг хүүхдэдээ олж өгөх нь эцэг эхчүүдийн хувьд чамгүй мэдлэгтэй байхыг шаарддаг. Тиймээс хүүхдийнхээ эрүүл мэндийг дэмжихэд тус болох мэдээллийг эцэг эхчүүддээ хүргэе.
Бид бүхэн дархлаа гэж аливаа өвчнөөс урьдчилан сэргийлдэг зүйл гэдгийг мэддэг. Гэхдээ яаж, ямар үед дархлаа зөв ажиллаад, харин ямар үед дархлаа сульдаж өвчинд өртөмтгий болдог вэ?
Аливаа өвчин үүсгэгч хорт бодис, вирусээс хамгаалж байдаг зүйл бол биеийн цусны эсэнд байрлах дархлаа юм. Экологийн таагүй орчин, буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, өвчлөл, вирусийн халдвар, зэрэг нь хүний биеийн дархлааг амархан алдагдуулахад хүргэдэг. Ингэж суларсан дархлааг витамин С-ээр дэмжих боломжтой. Гэтэл витамин С хүний биед нийлэгжиж бий болдоггүй учир гаднаас хоол тэжээлээр авах зайлшгүй шаардлага тулгардаг.
Ингэж суларсан дархлааг витамин С-ээр дэмжих боломжтой. Бага насны хүүхдүүд витамин С-ээр баялаг чинжүү, броколли, байцай зэргийг хүнсэндээ хэрэглэхэд төдийлөн дуртай байдаггүй. Харин дуртай хүнс болох жимс, жимсгэнээр дархлааг нь дэмжиж болох бөгөөд Монгол орны хөрсөнд ургадаг витамин C-гийн агууламж өндөр жимсэнд чацаргана, аньс, гүзээлзгэнэ зэрэг багтдаг. Бид бүхний мэдэх нимбэг жимсний 100 граммд 53мг витамин С агуулагддаг бол 100 гр чацаргана жимсэнд 100-400мг агуулагддаг байна.
Тэгвэл бидний балчир үрс хоногт хүнсээрээ дамжуулан авбал зохих аминдэмийн хэмжээг хүргэе.
Өдрийн хагасыг сургууль дээрээ өнгөрөөж буй сурагчдын хувьд үдийн цай чухал ач холбогдолтой. Эцэг эхчүүд хүүхдийнхээ ном дэвтрийн хажуугаар хүүхдийнхээ цүнхэнд ууж, идэх зүйлсийг савлаж хийгээд явуулах боломж тэр бүр байдаггүй. Тэгвэл эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс ХК-ийн үйлдвэрлэдэг Аами, Таами жимсний шүүс нь хэрэглэхэд хялбар савлагаатай болсноор сурагчид цүнхнийхээ халаасанд хийгээд өдөр бүр ууж дархлаагаа дэмжих боломжтой юм.
Амин дэмээр баялаг уг шүүснүүд нь ханиад томуунаас урьдчилан сэргийлэхээс гадна, хүүхдийн өсөлтийг дэмжих давуу талтай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу эрүүл хүүхдийн өдөрт хүнс тэжээлээр авбал зохих 30-40мг витамин С-ийн агуулсан энэхүү ундааг өдөр тутамдаа тогтмол хэрэглэснээр витамины дутагдлаас урьдчилан сэргийлж чадна.