Мэдээ, мэдээлэл

image

Засгийн газрын өнөөдөр 14.00 цагт ээлжит бус хуралдаан зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг нэг шат бууруулах асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар болжээ.

Энэ талаарх мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг танилцуулсан юм. Тэрээр энэ үеэр хоёр настай хүүхдүүдийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар онцолж авч үзсэнийг дурдаад 80 мянган эцэг, эх хоёр настай хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй, ажил хийх боломж хомс байна. Төрөөс хүүхдүүдийг ялгаварлаж болохгүй. Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах тухай засгийн гарын хуралдаанаар онцолж ярьсан. Одоогоор хүүхэд харах 159 төв үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн дагаж мөрдөх стандарт, шаардлагуудыг баталж хувийн болон төрийн буюу бүх төрлийн цэцэрлэг, хүүхэд харах төвүүдэд хоёр настай хүүхдүүдийг хичээллүүлэх шийдвэрийг гаргасан хэмээв.

Түүнчлэн, Хоёр настай хүүхдүүдийг бүгдийг нь цэцэрлэгт хамруулахад цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хөндөгдөнө. Тиймээс Засгийн газраас хоёр тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор хүүхэд харах үйлчилгээнд төсөвлөсөн.

Бүх шатны боловсролын байгууллага есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжинэ. Тиймээс хоёр настай хүүхдүүд есдүгээр сарын 21-нээс цэцэрлэгт явах боломж бүрдэж байна.

Цэцэрлэг, сургуулиудад хүүхдүүдийн халууныг үзэх, амны хаалт зүүх зэрэг эрүүл мэндийн зөвлөмжийг дагаж мөрдөнө. Түүнчлэн цэцэрлэгүүд өмнө нь хичээллэдэг байсан шигээ 50-60 хүүхэдтэй хичээллэх болно гэв.

X
Нэвтрэх