 
        
        		
		
		
		
                    
             Хүүхэд 0-3 насандаа хайрлагдаагүй мэдрэмжийг авсан бол энэ мэдрэмж насан туршдаа хадгалагддаг. Гэхдээ тархи пластик шинж чанартай тул үүнийг өөрчлөх боломж бий. /Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозерийн лекцээс/
 Хүүхэд 0-3 насандаа хайрлагдаагүй мэдрэмжийг авсан бол энэ мэдрэмж насан туршдаа хадгалагддаг. Гэхдээ тархи пластик шинж чанартай тул үүнийг өөрчлөх боломж бий. /Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозерийн лекцээс/ Тиймээс боломжтой бол, хүүхдээ 2 нас хүртэл ЭЭЖ ТА ӨӨРӨӨ өсгөхийг хичээгээрэй. Энэ үед доорх зүйлсийг болгоомжлон анхаарна уу:
 Тиймээс боломжтой бол, хүүхдээ 2 нас хүртэл ЭЭЖ ТА ӨӨРӨӨ өсгөхийг хичээгээрэй. Энэ үед доорх зүйлсийг болгоомжлон анхаарна уу:- Хүүхдийг хөндлөнгийн хүнд удаан үлдээх
- Хөхүүлэх үедээ харцаараа харилцан ярилцахгүй утас зэрэг өөр зүйл оролдох
- Хуурайлах, усанд оруулах, унтуулах үедээ ганганан харилцан ярилцахгүй үл хайхрах
- Уйлах, үсээ зулгаан хөрвөөх зэрэг биеийн хэлийг үл тоох
 Бага насандаа хайрын хэрэгцээ хангагдаагүй хүүхэд өсвөр насандаа сэтгэл гутралтай, хонзон санамхай, өөртөө итгэлгүй байх нь элбэг байдаг байна. Тиймээс 2+ насныхандаа та:
 Бага насандаа хайрын хэрэгцээ хангагдаагүй хүүхэд өсвөр насандаа сэтгэл гутралтай, хонзон санамхай, өөртөө итгэлгүй байх нь элбэг байдаг байна. Тиймээс 2+ насныхандаа та: ЦАГ ГАРГАХ
 ЦАГ ГАРГАХЯлангуяа олон хүүхэдтэй бол хүүхэд тус бүрд нь тусгайлан цаг гаргах хэрэгтэй. Олон дүүтэй айлын том хүүхэд, эсвэл дунд хүүхэд орхигдох гээд байдаг. Ах дүүг нь хэн нэг нь айл руу авч явсны дараа гэртээ ээжтэйгээ, аавтайгаа хоёулхнаа дуртай тоглоомоо тоглож, ном уншиж, зураг зурж болно.
Эсрэгээрээ гэртээ нөгөө хэдийгээ үлдээчхээд гадуур хамтдаа музей үзэх, кино үзэх, дугуй унах ч байж болно шүү дээ. Гэх мэтээр нэг хүүхдэдээ ДОЛОО ХОНОГТ НЭГ ЦАГ ТУСГАЙЛАН гаргахад болно. Энэ л үед хүүхэд аав ээж надад ч бас хайртай гэсэн мэдрэмжийг авдаг.
 ЯРИЛЦАХ
 ЯРИЛЦАХМөн адил танай гэр бүл хэдэн ч хүүхэдтэй байсан хүүхэд бүртэйгээ нэг бүрчлэн ярилцах цаг гаргаж байгаарай. Хэдийгээр нэг гэр бүл тойрч суугаад нууж хаах зүйлгүй гээд ярилцдаг боловч тантай хоёулхнаа дотночлон ярилцах нь хүүхдэд түүнийг тухайлан анхаарч буйг мэдрүүлж буй юм. Хүүхэд бүрд ахаас, дүүгээс аминчлан шивнэх шивнээ байдаг. Үүнийгээ уудлах боломжийг нь олгож хүүхдээ СОНСОХ ХОРИН МИНУТЫГ ГАРГАЖ байгаарай.
Гэхдээ боломжтой бол хүү охиныхоо дуртай орчинд очиж хоёулхнаа болзоо мэтээр цагийг өнгөрүүлж түүнийг СОНСОЖ сурвал бүр ч үр дүнтэй байдаг шүү. Энэ л үед хүүхэд аав ээж надад ч бас хайртай гэсэн мэдрэмжийг авдаг.
 ТЭВРЭХ
 ТЭВРЭХ
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
                       
         
         
        