Ээж, аавуудад

Бид сургуулиас байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны талаар ойлголттой болоод төгсдөг ч мөнгө санхүүгээ хэрхэн захирах, хэрхэн сайн эцэг эх байх зэрэг амьдралын ухаанд хангалттай суралцаагүй байдаг. Ийнхүү "эцэг эх" хэмээх хариуцлагын эзэд болсныхоо дараа ойр тойрныхоо хүмүүсийн заавар зөвлөгөөгөөр хүүхдээ өсгөдөг гэж хэлж болно.

Хэдийгээр ойр дотныхон маань бидэнд үргэлж сайныг хүсдэг ч тэдний өгч буй зөвлөгөө бүгд үнэн байдаг уу гэвэл үгүй. Ингээд залуу эцэг эхчүүдийн гаргадаг түгээмэл 12 алдааг танилцуулж байна.

АЛДАА #1: ХҮҮХДЭЭ ХАНИАД ХҮРЭХЭЭС ҮРГЭЛЖ ХАМГААЛДАГ

Эмч нар хүүхэд хөнгөн чанарын ханиад хүрэх нь хэвийн зүйл гэж үздэг. Хүүхэд ханиадны вирус авах тусам биед нь үүний эсрэг дархлаа үүсэж байдаг. Мөн хүүхэд нэг сард эсвэл хоёр сард нэг удаа ханиад хүрлээ гэж бодоход жилд 6-12 удаа хөнгөн чанарын ханиад хүрэх нь хэвийн үзэгдэл юм. Харин та хүүхдээ хэдий хугацаанд эдгэрч байгааг анхаарах хэрэгтэй.

АЛДАА #2: ХАМГААЛАЛТЫН СУУДАЛ ДЭЭР ХЭРХЭН СУУЖ БАЙГААГ НЬ АНХААРАХГҮЙ БАЙХ

Хүүхдээ машинд авч явахдаа зориулалтын суудал дээр суулгаж байгаа нь сайн хэрэг ч энэхүү суудал дээр суусан л бол аюулгүй гэж боддог нь эндүүрэл юм. Хэрвээ хүүхдээ таван цэгээр холбодог суудал дээр суулгасан бол тухайн бүсний бэхлэгдэж байгаа хэсэг нь гэдсэн дээр нь биш цээжин дээр нь байх хэрэгтэй.

Мөн хүүхэд машины суудлын бүс бүсэлсэн бол оосор нь хүзүүгээр нь биш мөрийг дарсан байх ёстойг анхаараарай.

АЛДАА #3: ХУМСЫГ НЬ ТУЛГАЖ АВАХ

Насанд хүрсэн хүмүүсийн хумс шигдэж ургадаг шалтгаан бол бага байхад нь хумсыг нь буруу авсантай холбоотой. Ихэнх эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ хумсыг авахдаа маханд нь тулгаж буюу дөрвөлжилж авдаг. Энэ нь хумс шигдэж ургах үндэс болдог байна. Тиймээс нярай хүүхдийн хумсыг бөөрөнхий хэлбэртэйгээр авах хэрэгтэй бөгөөд маханд нь тулгаж авч хэрхэвч болохгүй.

АЛДАА #4: ҮҮРГЭВЧИЙГ БУРУУ АШИГЛАХ

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ тэвэрч явснаас зориулалтын үүргэвч ашигласан нь хялбар байдаг. Гэвч хүүхдээ үүрсний дараа хөл нь доош унжсан байвал түнхэнд нь их хэмжээний ачаалал ирж, улмаар гуя орчмын яс гэмтэж болзошгүй тул үүргэвчээ зөв сонгох хэрэгтэй юм.

АЛДАА #5: МАШИНЫ ЗОРИУЛАЛТЫН СУУДАЛ ДЭЭР УДААН ХУГАЦААНД СУУЛГАХ

Хүүхдээ машинд суулгахад зориулалтын суудлаа зөв сонгосон байсан ч удаан хугацаагаар суулгах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг байна. Өөрөөр хэлбэл хүүхдийн хүзүүний булчин нь хангалттай хөгжөөгүй байдгаас үүдэн хүүхдийг машинд хоёроос илүү цаг ийм байдалтайгаар суулгаж болохгүй гэдэг.

АЛДАА #6: УГЖИЙГ ХҮҮХДЭД ХОРТОЙ ГЭЖ ҮЗЭХ

Нярай хүүхдийн угжийг хортой гэж үзэх нь шинжлэх ухааны хувьд ямар ч үндэслэлгүй юм. Харин ч эсрэгээрээ угжнаас илүү өндөр эрсдэл бүхий биетийг амандаа хийхээс нь сэргийлдэг билээ. Мөн шүдийг гэмтэхээс ч урьдчилан сэргийлнэ.

АЛДАА #7: ХҮҮХДИЙГ ГАНЦХАН ЗУЛАЙТАЙ ГЭЖ БОДДОГ

Эцэг эхчүүд дөнгөж төрсөн нярайг тэврэхдээ зулайг нь гэмтээхээс ихэд болгоомжилдог. Хэрэв зулайтай нь буруу харьцвал тархи нь гэмтэнэ гэсэн домог ч байдаг. Үнэхээр зулайтай нь болгоомжтой харьцах ёстой юу гэвэл тийм.

Гэхдээ хүүхдэд ганцхан зулай байдаггүй. Хүүхдийн толгойн гавлын ясанд зургаан ширхэг зулай байх бөгөөд төрөхөөс гурав хоногийн өмнө хамгийн жижиг дөрөв нь ойртдог байна. Харин төрсний дараа духны дээрх болон дагзны хэсэг дэх том зулай нь нээлттэй байдаг аж. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хоёр зулайд хоёуланг нь анхаарах хэрэгтэй.

АЛДАА #8: ХҮҮХДЭЭ ХООЛЛОХГҮЙ БАЙХ

Хүүхэд нас бол эрдэс бодис, шим тэжээлийг хангалттай хүртэх ёстой нас. Гэвч зарим эцэг эхчүүд хүүхдээ энэ насанд нь буруу хооллох, дэлгэцийн хэт хамааралтай болгох зэрэг амьдралын буруу хэв маягийг хэвшүүлснээр  хүүхэд хоолны дуршилгүй болсон байдаг. Хүүхэд тань гүйж, тоглож, маш их хэмжээний энерги зарцуулсныхаа дараа ч хоол идэхээс татгалзаж байвал энэ тал дээр дорвитой алхам хийх цаг нь болжээ.

АЛДАА #9: БАКТЕРИАС ХОЛ БАЙЛГАХ ГЭЖ ОРОЛДОХ

Эцэг эхчүүд хүүхдээ гадаа тоглуулах, янз бүрийн амьтдаас хоол байлгах эрмэлзэлтэй байдаг. Гэсэн хэдий ч хүүхдээ хүчирхэг дархлаатай болгомоор байвал амьтадтай  эсвэл гадаа шороон дээр тоглуулж байхыг эмч нар зөвлөдөг.

АЛДАА #10: ЯМАР Ч ШАРХАНД ИОДЫН УУСМАЛ ТҮРХДЭГ

Ихэнх айлд иодын уусмал байдаг. Гэвч эцэг эхчүүд үүнийг зөв ашигладаг байх хэрэгтэй. Зөвхөн шархны ирмэг хэсгийг л иодоор арчиж болох бөгөөд иодоор арчсаны дараа иодтой хэсгийг боолтоор боож болохгүй. Хэрвээ шархыг иодоор боовол арьс түлэгдэх эрсдэл үүснэ.

АЛДАА #11: ШҮДНИЙ УТСЫГ ЗӨВХӨН НАСАНД ХҮРСЭН ХҮМҮҮС ХЭРЭГЛЭХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ

Хүүхэд таны заавраар амаа ангайж сурсан цагаас эхлээд шүдний утас хэрэглэж болно. Шүдний эмч нарын зөвлөж байгаагаар шүдний утас ашиглах нь хүүхдийн шүдний завсар дахь илүүдэл бохирдлыг цэвэрлэж, хорхойтохоос хамгаалдаг байна.

АЛДАА #12: ХҮҮХДИЙГ ХОЁР ГАРААС НЬ ӨРГӨХ, ДЭЭШ ШИДЭХ

Хүүхдийг хоёр гараас нь өргөх, суганаас нь бариад дээш өргөх зэрэг нь маш буруу үйлдэл юм. Хэдийгээр хүүхдэд таатай байгаа мэт боловч тэдний эрүүл мэндэд аюул учруулж буй хэрэг. Энэ үед хүүхдийн шөрмөс сайн бэхжээгүй байдаг тул шөрмөсийг нь гэмтээхээс гадна мөрийг нь мултлах зэргээр гэмтээж болзошгүй юм.

Эх сурвалж: Bright Side

X
Нэвтрэх