Мэдээ, мэдээлэл

image

Уран бүтээлч хүүхдүүдийг ирээдүйн машины загварыг бүтээх, мөрөөдлөө цаасан дээр буулгах боломжийг олгодог “Toyota Dream Car” буюу “Мөрөөдлийн машин” гар зургийн уралдааныг 14 дэх жилдээ зарлаад буй билээ.

Бүтээлийг 2021 оны 1-р сарын 05-ны 18:00 цаг хүртэл хүлээн авах тул уралдаан дуусах хугацаа ойртож байгааг сануулъя!

Түүнчлэн нийслэл хотод 2021 оны 1-р сарын 06-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор энэхүү уралдааны бүтээл хүлээн авах нөхцөл шинэчлэгдэж, “Мөрөөдлийн машин” гар зургийн уралдаанд ирүүлэх бүтээлийг шуудангаар болон цахимаар хүлээж авах боломжийг зохион байгуулагчдын зүгээс бий болгоод байна. Ингэснээр бүтээлээ ирүүлэхэд хүндрэлгүй болох төдийгүй хөдөө орон нутгаас уралдаанд оролцох хүүхдүүдэд боломж болох юм.

Та бүхэн уралдаанд оролцоход тавигдах шаардлага, бүтээлээ хэрхэн цахимаар өгөх зэрэг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Өөрийгөө сорьж бүтээлээ илгээхээр зорьж буй нийт хүүхдүүддээ амжилт хүсье. Хязгааргүй мөрөөдөөрэй.

А.Уянга Налайх дүүрэг, Эрдмийн Оргил сургууль, 4-3 анги
Б.Никкол Монгени цогцолбор сургууль
Б.Дөлгөөн-Эрдэнэ Хобби сургууль, 6-д анги
М.Оюу Шинэ-Үе сургууль, 7-а анги
М.Оюу Шинэ-Үе сургууль, 7-а анги
Ж.Номин-Эрдэнэ Налайх дүүрэг, Эрдмийн Оргил сургууль, 1-а анги
X
Нэвтрэх