fbpx

Мэдээ, мэдээлэл

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар “Монгол Контент” ХХК-тай хамтран, гэртээ хийх боломжтой, хөнгөн дасгал бүхий видеог хүүхдүүдэд хүргэсэн билээ.

“Аами, Таамиг дагаад хийгээрэй” нэртэй энэ дуу 2020 оны арванхоёрдугаар сард дэлхийн 100 гаруй Жайка оффисын дунд зохион байгуулсан тэмцээнд "ШИЛДЭГ ВИДЕО КОНТЕНТ"-оор шалгарчээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар хэзээ намжих нь тодорхойгүй байгаа энэ үед хүүхдүүд гэрээс гаралгүй хөдөлгөөний дутагдалд орж, улмаар тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлтэй байна.

Бага насны хүүхдүүдэд зориулсан энэ дууг дуулж сурангаа хүүхдүүд дууны хэмнэлд тохируулан хөдөлгөөнийг даган хийж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нь тэдний эрүүл мэнд, биеийн хөгжилд эерэгээр нөлөөлнө. Мөн дууны клипэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч оролцсон юм.

Хүүхдүүдээ! Бүгдээрээ гэртээ дасгалаа даган хийж биеэ чийрэгжүүлцгээе!

Аами Таамиг дагаад хийгээрэй – Дасгалын дуу

Дохионы хэлтэй үзэх бол

“ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар” цаашид Монголын хүүхэд багачуудын ирээдүйг дэмжин ажиллана. Тэд Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон жилийн турш үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм. Та бүхэн хүсвэл доорх холбоосоор тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах боломжтой.

Wэб хуудас: https://www.jica.go.jp/mongolia/mon
FB хуудас: JICA Mongolia

X
Нэвтрэх