fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Ковид-19-ийн вакциныг хүүхэд болон жирэмсэн эхчүүдэд хийхгүй, харин хөхүүл эхчүүдэд хийж болно гэж ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэв.

Манай улсад эхний ээлжид эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг ковидийн эсрэг дархлаажуулалтад хамруулсан. Өнөөдрөөс зах, худалдааны төвийн ажилтнуудыг нийслэлийн 9 дүүргийн эмнэлэгт дархлаажуулж эхэлнэ. Ингэхдээ битүү орчинд үйл ажиллагаа явуулдаг захын ажилтнуудыг түрүүлж тарих юм. Вакцин тариулахаар ирсэн иргэд хүн хоорондын зайгаа барихгүй байгаа нь ажилд саад учруулж байгааг О.Дашпагма дарга анхаарууллаа.

Мөн вакцин тариулсан нийт иргэдийн 40-50 хувьд нь халуурах, тухайн газар хөндүүрлэх, өвдөх, толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрсэн нь ажил удаашрахад нөлөөлжээ.

X
Нэвтрэх