fbpx

Мэдээ, мэдээлэл

image

1990 оноос хойш төрсөн буюу 30-аас доош насны эцэг эхчүүд хүүхдэдээ онцгой анхаарал хандуулж байна.

Биеийн тамирын хичээлийн дараа математик оруулбал сурагчдын хүлээж авах чадвар эрс буурдаг. Сурагчдын гэр сургууль хоёрын хоорондын зай 2 км дотор байх нь сурлагад сайнаар нөлөөлдөг байна.

Судалгааны эдгээр үр дүнг судлаач Н.Бэгз салбарын сайдтай уулзахдаа танилцуулжээ. Хойд хөршийн сургалтын арга барилыг шууд хуулсаар ирсэн манай улс 1958 оноос хойш хүүхэдтэй холбоотой хоёр л судалгаа хийжээ. Харин боловсролын хүрээлэн 2013-2017 онд Монгол хүүхдийн цогц хөгжлийн судалгааны эхний үе шатыг хийсэн байна. Энэ судалгааг үргэжлүүлэх шаардлагатай байгааг тус хүрээлэн БШУ-ны сайдад уламжилсан байна.

2-21 хүртэлх насны хүүхдийг хамруулсан суурь судалгааг 2-3 удаа хийж, нарийвчилсан дүгнэлт гарах боломжтой гэв. Хоёр дахь шатны судалгааг Улаанбаатар, Дорнод, Хөвсгөл аймагт явуулсан ч хөрөнгө мөнгөний бэрхшээлээс болоод зогсжээ. Иймд салбар яам суурь судалгааг үргэлжлүүлэх санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон байна. Хүүхдээ бүрэн судалсны дараа хөтөлбөр агуулгаа сайжруулах шинэчлэх боломж бүрдэнэ гэж Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэд үзэж байна.

X
Нэвтрэх