fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Нэг гэрийн ах дүү хоёр маань хоорондоо түнжин муутай. Байнга л зодолдоод, муудалцаад байх юм. Яаж хооронд нь эвтэй байлгах вэ? Саяхан ахиад нялх дүүтэй болсон юм. Тэгсэн том нь дүүдээ би нялх дүүдээ хайртай, чамд хайргүй гээд гомдоогоод байх юм?

- Сайн байна уу? ах дүү нар хоорондоо зодолдох, байнга муудалцах нь ээж нарыг стрессдүүлж цаашлаад гэр бүлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлөх талтай. Зарим талаар ах дүү нар муудалцах нь хоорондоо дотно байгаагийн нэг илрэл буюу эерэг зүйл гэж үздэг ч хэмжээнээс хэтэрвэл гэр бүлийн бүх гишүүдэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс дараах зүйлсийг анхаараарай.

  1. Хэн нэгнийх нь талд орох, хэн нэгнийг хохирогч, нөгөөг нь хэрэг тарьж үймүүлэгч болгохоос зайлсхийх хэрэгтэй. Хүүхдүүд муудалцсан үед хэнийх нь буруу байсан бэ гэдгийг мэдэх хэцүү. Аль нэгнийх нь талд орох тусам тэр хоёр хүүхдийг улам муудалцуулдаг.
  2. Хүүхдүүддээ өөр, өөр шошго зүүлгэж болохгүй. Зарим ээжүүд нэг хүүхдээ хэт эрхлүүлэх, эсвэл ухаантай сайн хүүхэд гэж магтах, харин нөгөө хүүхдээ хэт шүүмжлэх байдал гаргадаг нь хүүхдүүд хоорондоо муудалцах бас нэг шалтгаан болдог.
  3. Хүүхдүүдэд өөрсдийн гэсэн орон зай байна уу? Хэрвээ муудалцаад байвал, багадаа 1х1 метр дэвсгэрийг хэн хэнд нь гаргаж өгөөд түүнийг нь өөрийнх нь орон зай гэж ойлгуулах хэрэгтэй.
  4. Өөрөөрөө үлгэрлэх. Хүүхэд нийгмийн туршлага маш багатай, яаж биеэ авч явах хэрхэн харилцахыг зааж өгөхгүй бол учраа олохгүй будлих байдалд орно. Тиймээс ах дүү нарын харилцаа ямар байх ёстой, асуудлаа яаж уурлахгүйгээр шийдэж болох зэргийг өөрийнхөө үйлдлээр харуулж байгаарай.

profile

Зөвлөх: Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг /Сэтгэл судлалын үндэсний төв/

Сэтгэл судлалын магистр, МУИС-ШУС-НУС Тайваны Дон Хуа Их Сургууль

X
Нэвтрэх