fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Сүүлд хийгдсэн нэгэн судалгаагаар фталат хэмээх химийн бодисыг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг жирэмсэн эмэгтэйчүүдийн төрсний дараах сэтгэл гутралд өртөх магадлал өндөр байсан нь тогтоогджээ.

Судалгаанд 139 жирэмсэн эмэгтэйг бие давхар болсон мөчөөс нь эхлээд төрөөд дөрвөн сар өнгөрөх хүртэл нь ажиглалтад авч эмийн хэрэглээ, эрүүл мэндийн ерөнхий байдал болоод сэтгэл гутралын тухай асуулгуудыг бөглүүлж байсан гэв. Мөн шээс болон цуснаас нь дээж авч, бие дэх бисфенол, фталат зэрэг дотоод шүүрлийн үйл ажиллагаанд нөлөөлдөг бодисын хэмжээг нь судалсан байна.

Судалгааны үр дүнд биеэс нь фталат бодис хэвийн хэмжээнээс их илэрсэн эмэгтэйчүүд төрсний дараа сэтгэл гутралд өртөх нь их байжээ. Фталат нь хуванцар бүтээгдэхүүнийг уян хатан болгож, үнэртэн сүрчигний хадгалах хугацааг уртасгах зорилгоор ашиглагддаг бодис юм. Тухайлбал, хумсны будаг, сахлын хөөс, үнэртэн зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн, зарим төрлийн тоглоомд их хэмжээгээр агуулагддаг аж.

Хэдийгээр судалгааны ажлын хамрах хүрээ бага байсан хэдий ч фталат бодис гормонд нөлөөлдөг нь шинжлэх ухаанаар аль хэдийнэ нотлогдсон. Төрсний дараах сэтгэл гутрал ч мөн гормоноос үүдэлтэй тул фталат бодисын нөлөө үүнд зайлшгүй хамааралтай гэж үзээд байгаа гэнэ.

Тиймд бүсгүйчүүд та бүхнийг жирэмсний үед хуванцар саванд савласан хоол хүнс болоод фталат агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Insider

X
Нэвтрэх