fbpx

Харшил

image

Таны хүүхэд диатезтай бол дараах зүйлсийг анхаарч мөрдөөрэй.

АНХААРАХ ЗҮЙЛС

  • Хөхөөр хооллодог бол ээж нь хоолны дэглэм барьж, чихэр шоколад, кофе, халуун ногоо, амтлагч болон харшил үүсгэгч зүйлсийг хэрэглэхээс зайлсхийх
  • Зулайн хагийг вазелин эсвэл зориулалтын тос түрхэж зөөлрүүлэн, савантай усаар угааж цэвэрлэж байх
  • Хүүхдийг өдөр бүр усанд оруулж, арьсны нугалаастай хэсгийг хуурай байлгах
  • Хүүхдэд загатнасан газраа маажихаас сэргийлэн гарт нь бээлий өмсүүлэх
  • Туурсан хэсгүүдэд эмчийн заавраар зориулалтын тосыг нимгэн түрхэж, эмийг нь цагаар уулгах
  • Хүүхдийг бор хоолонд арай хожуу оруулах
  • Хэт бэгнэхгүй, сэрүүн байлгаж, цэвэр агаарт тогтмол гаргах

Диатез нь 1-3 сартай хүүхдэд ихэвчлэн илэрдэг. Хүүхдийн нүүр, бие дээгүүр жижиг цэврүү туурдаг. Ийм өвчтэй хүүхэд 1-3 нас хүрэхэд диатез нь бүрэн арилдаг.

Эмчилгээ: Хүүхдийн арьс улайж байвал шар будаа, эсвэл цагаан будааны шүүс уулгаж болно. Загасны тосоор хөнгөн тосолно.

Хориглох зүйлс: Өндөг, сүү, газрын самар, шар буурцаг, жүржийн овгийн жимс, чихэрлэг зүйлс. Түүнчлэн чийгшүүлэгч тос түрхэхгүй байх, болж өгвөл никель сав суулга аяга хэрэглэхгүй байх.

Эх сурвалж: ЭХЭМҮТ-ын эмч О.Солонго

X
Нэвтрэх