fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын интерактив жишиг хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ.

СӨБ, ЕБС -ийн насны хүүхдүүд болон эцэг эхийн дунд “Цахим аялал” сэдэвт уралдаан зарлаж байна.

НҮБ-ын Хариу арга хэмжээ, Нөхөн сэргээх сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сан, ЮНЕСКО, НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй сурагчдын мэдлэгийг бататгах "ИНТЕРАКТИВ ЦАХИМ ХИЧЭЭЛ"-ийг нийтэд түгээн дэлгэрүүлэх уралдаанд нийт хүүхэд, эцэг эхчүүд та бүхнийг урьж байна.

ШАГНАЛ: Хоёр ялагч Samsung A7 загварын таблет

УРАЛДААНЫ ХУГАЦАА: 2021 оны 4 дүгээр сарын 26 хүртэл

ДААЛГАВАР‍:

  • ‍‍https://econtent.edu.mn/interactive сайт дээрх "ИНТЕРАКТИВ ЦАХИМ ХИЧЭЭЛ"-ээс сонгон үзэж буй үйл явц, үр дүнг өгөгдсөн агуулгын хүрээнд дүрсжүүлнэ. Дүрс нь фото зураг, альбом эсвэл богино видео бичлэг байж болно.
  • ‍Зураг эсвэл бичлэгээ фэйсбүүкэд өгөгдсөн текстын хамт олон нийтэд нээлттэй буюу Public тохиргоотойгоор байршуулж, сурталчилна.
  • Фэйсбүүк профайл зургаа "Цахим аялал" фото хүрээгээр сольж уралдаан дуустал чимэх ба профайл хүрээгээ ЭНД дарж авна.

ФОТО ЗУРАГ БОЛОН ВИДЕО БИЧЛЭГИЙН АГУУЛГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • ‍‍Интерактив цахим хичээлийн хэсгээс харуулсан байх;
  • ‍‍Хичээлд өгч буй ач холбогдол, идэвхтэй харилцаа үүсгэн ажиллаж буйгаа харуулсан байх;

ФОТО ЗУРАГ БОЛОН ВИДЕО БИЧЛЭГИЙГ НИЙТЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • ‍‍Интерактив цахим хичээлээс олж авсан мэдлэгээ тодорхойлж, сэтгэгдэлээ хуваалцсан байх;
  • ‍‍Тухайн контентод үзсэн хичээлийн нэрийг дурдсан байх (Жишээ: 4 дүгээр ангийн Монгол Хэл - А, Э, И эгшиг үсэг);
  • ‍‍Дараах хаштагийг постны төгсгөлд заавал оруулсан байх; #ЦахимАялал

ШАЛГАРУУЛАЛТ:

  • 2021/04/26-ны өдрөөр тасалбар болгон өгөгдсөн хаштагаар шүүлт хийж, лайк болон шэйрийн нийлбэр дүн нь хамгийн олон эхний 20 постыг түүвэрлэнэ.
    - СӨБ, ЕБС бага ангийн 10 пост;
    - ЕБС дунд, ахлах ангийн 10 пост;
  • ️Сонгогдсон 10 постоос шилдэг 1 постны эзнийг сонирхолтой байдалд үндэслэн тодруулах ба зохион байгуулагч талууд болох НҮБ-ын Хүүхдийн Сан, ЮНЕСКО, НҮБ-ын Хүн Амын Сангаас тус тус нэг шүүгчийн төлөөлөлтэйгээр эцэслэн шүүж тодруулна.
  • Ялагч нарыг 2021/04/30-нд UNICEF Mongolia, UNFPA Mongolia, Mongolian National Commission for UNESCO фэйсбүүк хуудаст зарлах тул та бүхэн тус хуудаснуудыг лайк дарж дагана уу.

XОЛБОО БАРИХ:

Уралдаантай холбоотой асуултаа доорх хаягаар лавлах боломжтой.

  • social@mongolcontent.mn
  • 7555-3131 (дотуур дугаар: 205)

ТАНИН МЭДЭХҮЙН ЦАХИМ АЯЛАЛД ХАМТДАА НЭГДЭЦГЭЭЕ!

X
Нэвтрэх