fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, аятай тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүднээс 2021 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар шинээр 19 цэцэрлэгийн барилга, 11 ерөнхий боловсролын сургуулийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөн захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж байна.

Үүнээс найман цэцэрлэгийн барилга баригдаж дууссан бөгөөд 11 цэцэрлэг, 11 сургуулийн барилга угсралт, тохижилтын ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна.

Энэ онд нийслэлд Улсын төсвийн хөрөнгө оруулалт, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлж буй 19 цэцэрлэг ашиглалтад орсноор 3650 ор, 11 сургуулийн барилга байгууламж баригдсанаар 6400 суудал шинээр нэмэгдэх аж.

X
Нэвтрэх