- Хэрвээ хүүхэд тань бүдүүлэг үг, хэллэг хэрэглэж байвал тайван хүлээцтэй хандах хэрэгтэй. Хүүхдүүд тухайн үгийн утгыг бүрэн ойлголгүй ашиглах нь элбэг. Ялангуяа 3-5 насныхан. Учир нь тухайн үгийг хэрэглэх үед хүмүүсийн үзүүлдэг хариу үйлдэл хүчтэй (сонирхолтой) байдаг тул юуг илэрхийлж байгааг нь бодолгүй ашигладаг.
- Tиймээс тухайн үгийн утгыг (юу илэрхийлж байгааг) нь сандарсан, уурласан, түгшсэн, өхөөрдсөн аястай биш энгийн хоолойн өнгөөр тайлбарлаж өгөх.
-
Зохимжгүй үг хэрэглэх үед нь: Энэ ямар утгатай гэдгийг нь мэдэж байгаа юу хэмээн заавал нягтлах, давтан тайлбарлах хэрэгтэй
-
Эдгээр үгийг гэртээ болон олон нийтийн газар ер нь хаана ч ярих нь тохиромжгүйг хэлж өгөх (хэн нэгнийг гомдоодог, уурыг хүргэдэг гэх мэтээр).
Хүмүүжил
Хүүхэд гэр бүлийн болон гадаад орчноос суралцсан “доромж үг, бүдүүлэг хэллэг”-ээр ярьж, түүнийгээ тогтмол хэрэглээд байвал яах вэ?
Хэрвээ хүүхэд 1, 2 удаагийн сануулгын дараа ч эдгээр үгийг ашиглавал гэрийн дүрэм гаргах хэрэгтэй. Тухайлбал, хүүхэлдэй үзэх нэг удаагийн эрхээ хасуулах, хамт тоглохоо нэг удаа өнжих г.м.