fbpx

Мэдээ, мэдээлэл

image


- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -

Зам тээврийн ослын тоог бууруулах, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцохыг кино контентоор дамжуулан уриалах зорилготойгоор "Тоёота Сэйлс Монголиа" ХХК Тээврийн цагдаагийн алба, "Монгол Контент" ХХК хамтран "Аюулгүй, Аз жаргалтай" богино хэмжээний кино уралдааныг зарлалаа.

Урин дулаан цаг ирж, иргэд хот суурин газраас орон нутаг руу амарч зугаалахаар явж, зорчих хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотойгоор зам тээврийн ослууд ч дагаад нэмэгддэг билээ. Жолооч хурд хэтрүүлэх, автомашины бүрэн бүтэн байдлаа хангаагүй байх, ядарсан үедээ жолоо барих зэрэг хэд хэдэн шалтгаанаас болж осол гаргадаг. Тиймээс энэ тоог бууруулж, АЮУЛГҮЙ, АЗ ЖАРГАЛТАЙ зорчиход хувь нэмрээ оруулах боломжийг уг уралдаан олгож байгаа юм.

Богино хэмжээний киног гэр бүлийн сэдэвт, нөхөрлөл, хүүхдийн кино, анимэйшн, романтик, уран зөгнөлт, детектив зэрэг 10 гаруй төрлөөр хийх боломжтой бөгөөд оролцогчдын бүтээл аюулгүй байдлыг сайтар хангах нь аз жаргалын үндэс болохыг олон нийтэд харуулж, уриалах нь чухал. /Бүтээлд тавигдах шаардлагыг ЭНД дарж удирдамжаас үзнэ үү./

ШАГНАЛЫН САН

  • ТЭРГҮҮН БАЙР: 10 сая төгрөгийн эрхийн бичиг
  • II БАЙР: 7 сая төгрөгийн эрхийн бичиг
  • III БАЙР: 4 сая төгрөгийн эрхийн бичиг
  • ТУСГАЙ БАЙР: 2 сая төгрөгийн эрхийн бичиг

​/Уралдааны ялагчид шагналаа DJI MongoliaPC MALLITSTORE дэлгүүрүүдээс сонгон авах боломжтой/

Оролцогчдын бүтээлийг 2021 оны зургадугаар сарын 21-ны өдрөөс долдугаар сарын 4-ний 23:59 цаг хүртэл хүлээн авах бөгөөд  2021 оны долдугаар сарын 7-8-ны өдрүүдэд ялагчдыг тодруулна.

Мөн шилдэг бүтээлүүдийг зохион байгуулагчдын сошиал хуудсаар дамжуулан олны хүртээл болгох юм.




- Тээврийн цагдаагийн албатай хамтран бүтээв -

X
Нэвтрэх