fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хүүхэд бүрд мөрөөдлөө цаасан дээр буулгаж, хүссэн машинаа зурж “амилуулах” боломжийг олгодог “Мөрөөдлийн машин” олон улсын гар зургийн уралдаан 15 дахь жилдээ зарлагдлаа.

“Toёота Мотор Корпорац”-ийн зүгээс уран бүтээлч хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх, ирээдүйн машины загварыг бүтээх боломжийг олгохоор энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

“Мөрөөдлийн машин” гар зургийн уралдаан 2004 онд Азид зохион байгуулагдаж анхны гараагаа тавьж байсан түүхтэй. Тэгвэл тус тэмцээн жил ирэх тусам хүрээгээ тэлж 2021 оны 14 дэх удаагийн уралдаанд дэлхийн 75 орны нэг сая гаруй хүүхэд бүтээлээ илгээжээ.

Монгол Улсаас үндэсний ялагчаа тодруулж, олон улсын хүүхдүүдийн бүтээлүүдтэй өрсөлдөх боломжийг олгох 15 дахь удаагийн “Мөрөөдлийн машин” олон улсын гар зургийн уралдаанд оролцогч хүүхдүүдийн бүтээлийг 2021 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2022 оны хоёрдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд хүлээн авна.

Цар тахлын үед цахимаар бүтээлээ ирүүлэх боломжийг олгож буйг дуулгахад таатай байна. Заавал өөрийн биеэр бүтээлээ хүлээлгэн өгөх шаардлагагүй ба удирдамжийн дагуу цахимаар бүтээлээ илгээж, цагаа хэмнэх боломжтой. Энэ нь мөн хөдөө орон нутгийн уран бүтээлч хүүхдүүдэд ч хүртээмжтэй байх юм.

Бүтээлээ өгөхдөө бөглөх анкетыг ЭНД дарж татаж авна уу.

“Мөрөөдлийн машин” гар зургийн уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах болон цахимаар бүтээлээ илгээх бол ЭНД дарна уу.

Өөрийгөө сорьж бүтээлээ илгээхээр зорьж буй нийт хүүхдүүддээ амжилт хүсье.
Хязгааргүй мөрөөдөөрэй.

X
Нэвтрэх