fbpx

Мэдээ, мэдээлэл

image

“Toёота Мотор Корпорац”-иас уламжлал болгон зохион байгуулдаг “Мөрөөдлийн машин” олон улсын гар зургийн уралдааны бүтээл хүлээж авах хугацаа дуусахад 14 хоног үлдлээ.

Хүүхдүүд та бүхэн хүсэл, мөрөөдлөөрөө урласан гар зургийн бүтээлээ биечлэн аваачиж өгөхөөс гадна цахимаар явуулж болно гэдгийг сануулах нь зүйтэй байх. Уг гар зургийн уралдааны зохион байгуулагчдын зүгээс гаргасан удирдамжийн дагуу цахимаар бүтээлээ илгээж цагаа хэмнэн, цар тахлын эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах боломжтой.

Үндэсний ялагч болж, Монголынхоо нэрээр олон улсын хүүхдүүдийн бүтээлүүдтэй өрсөлдөх боломжийг олгох 15 дахь удаагийн “Мөрөөдлийн машин” гар зургийн уралдаанд оролцогчдын бүтээлийг 2022 оны хоёрдугаар сарын 1-н хүртэл хүлээн авах юм.

Энэхүү гар зургийн уралдаан 2004 онд Азид зохион байгуулагдаж анхны гараагаа тавьж байсан түүхтэй. Тэгвэл тус тэмцээн жил ирэх тусам хүрээгээ тэлж 2021 оны 14 дэх удаагийн уралдаанд дэлхийн 75 орны нэг сая гаруй хүүхэд бүтээлээ илгээжээ.

Хүүхэд бүрд тэгш боломжийг олгох нь “Мөрөөдлийн машин” олон улсын гар зургийн уралдааны тэргүүн зорилго тул уншигч хүүхдүүд та бүхэн мөрөөдлийн машинаа цаасан дээр буулган, өөрийгөө сориод үзээрэй.

Бүтээлээ өгөхдөө бөглөх анкетыг ЭНД дарж татаж авна уу.

“Мөрөөдлийн машин” гар зургийн уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах болон цахимаар бүтээлээ илгээх бол ЭНД дарна уу.

“Мөрөөдлийн машин” гар зургийн уралдааны 2019 оны тэргүүн бүтээлийн эзэн Д.Дөлгөөн-Эрдэнэ хүүгийн ярилцлагыг ЭНД-ээс

“Мөрөөдлийн машин” 14 дэх удаагийн гар зургийн уралдааны шилдгийн шилдэг бүтээлийн эзэн О.Гэрэлмаа охины ярилцлагыг ЭНД-ээс хүлээн авч уншаарай.

Өөрийгөө сорьж бүтээлээ илгээхээр зорьж буй нийт хүүхдүүддээ амжилт хүсье.
Хязгааргүй мөрөөдөөрэй.

X
Нэвтрэх