СОНИРХСОН ДУГУЙЛАНД ХАМРАГДАХ
Хичээлийн жил эхэлсэн даруйд сонирхсон дугуйландаа хамрагдаж эхлээрэй. Ингэснээр шинэ зүйлд дасан зохицож, дадлагажихаас гадна өөрийн сонирхлоо олж амжилтад хүрэхэд шат ахина гэдэгт итгэлтэй байна.
ӨГЛӨӨНИЙ ЦАЙГАА УУЖ ХЭВШИХ
Өглөөний цай уухгүй байх нь бага насны хүүхдүүдэд маш аюултай. Үүнтэй холбогдуулан хийсэн судалгаагаар өглөөний цай уудаггүй хүүхдүүд таргалалт, цочромтгой байдал эсвэл сургуулийн бүтэлгүйтэлд өртөх магадлал өндөр байдаг. Иймээс бусдаас илүү сэтгэж, хичээлийн эхний өдрөөс эхлэн амжилттай суралцахыг хүсэж байгаа бол Өглөөний цайгаа ууж хэвшээрэй.
ДАРХЛААГАА ДЭМЖИХ
Зуны амралтаараа агаарт гарч, цагаан идээ идэж, дархлаагаа дэмжсэн бол одоогоос хүнс болон шаардлагатай нэмэлт витаминуудаар үргэлжлүүлээрэй. Тэр тусмаа цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүд ханиад томуу ихтэй улирал солигдох үед нэлээд анхаарал хандуулах шаардлагатай юм.
УТАСНЫ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАХ
Өөрт хэрэгтэй аппликэйшнууд дээрээ цагийн хязгаарлалт тавиарай. Та бүхэн утсыг өдөр тутамдаа ашиглаж болох ч хүүхдийн толгойн хэмжээ жижиг, гавлын яс нимгэн байдаг учраас долгионыг насанд хүрсэн хүнээс 10 дахин илүү шингээж, хүлээн авдаг байна.
ӨГЛӨӨ ЭРТ БОСОХ
Амралтын гурван сарын хугацаанд нойрны хэмнэл алдагдсан байдаг. Хүүхдүүд хангалттай сайн нойр авахгүй байснаар дархлааны систем гэмтээж танин мэдэхүйн чадвар болон зан төлөвт өөрчлөлт орох эрсдэлтэй байдаг. Иймд орой ЭРТ УНТАЖ АМРААД ӨГЛӨӨГ ЭРТ БОСООРОЙ.
Хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ?
- Нярай- 22-23 цаг
- 2-4 насны хүүхэд - дунджаар 15-16 цаг
- 4-7 насны хүүхэд - дунджаар 11-12 цаг
- 8-10 насны хүүхэд - 10-11 цаг
- 11-12 насны хүүхэд - 10 цаг
- 13-14 насны хүүхэд - 9.5 цаг
- 15-16 насны хүүхэд - 9 цаг
- 17-18 насны хүүхэд - 8.5 цаг
- Амьдралын зөв хэвшилд дадлагажих
АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВШИЛД ДАДЛАГАЖИХ
Хувийн зохион байгуулалт хийж сурах хамгийн чухал үе нь хүүхэд нас байдаг. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор өмнөх орой хичээлдээ хэрэгтэй зүйлсээ бэлдэж сураарай. Ингэснээр цагийг хэт тулгах буруу хэвшлээс сэргийлж, хувийн зөв цагийн зохицуулалт хийж сурах энгийн алхам болно шүү 😉