fbpx

Мэдээ, мэдээлэл

Эх үрсийн баяраар энхрий бяцхан үрсээ баярлуулах бэлгийн сонголтоо хараахан хийж амжаагүй бол бид танд бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

Насанд хүрсэн хүний нэг өдрийн сахрын хэрэглээг 25 грамм хэмээн Эрүүл Мэндийн Яамны (ЭМЯ) зөвлөмжид заасан байдаг. Хүүхдийн баярт зориулан багцалсан нэг уут бэлэгт ойролцоогоор 412 грамм сахар агуулагдаж байгаа нь дээрх хэрэглээнээс даруй 16 дахин их юм.

Мэргэжлийн байгууллагаас нэг бэлэгт ойролцоогоор 12 нэр төрлийн бүтээгдэхүүн агуулагддаг гэж тооцсон бөгөөд ийм бэлэгт ойролцоогоор 300-400 грамм сахар агуулагддаг аж.  Энэ нь 30 гаруй халбага сахартай дүйцэх юм.  Иймд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр томчууд, эцэг эхчүүд хүүхдээ баярлуулахын тулд заавал дуртай амттан бүрийг нь авч өгөхгүйгээр хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хөгжлийг дэмжих бэлэг сонгохыг зөвлөж байна.

Эрүүл, оюунлаг тоглоом

Хүүхэд багачуудад зориулсан модон тоглоомууд нь баярын өдрүүдээр бэлэглэхэд тохиромжтой бага насны хүүхдүүдэд ээлтэй, ер бусын сонголт байх болно.

Ер бусын номын ертөнц

Хүүхдийг багаас нь номд дуртай болгох үүднээс, хүүхдүүдэд ном бэлэглэж шинэ номоо гэр бүлээрээ хамтдаа унших нь дурсамж дүүрэн гайхалтай бэлэг юм.  Эцэст нь хэлэхэд хүүхдэд ном бэлэглэх нь сайн хүн болоорой гэсэнтэй утга дүйнэ.

Эрүүл мэндийг дэмжих бэлэг

Хүүхдийн дархлааг дэмжих үндэсний үйлдвэрлэлийн хүнс болон шаардлагатай нэмэлт витамин бэлэглээрэй. Бэлгийн сонголтод сахар ихтэй газтай ундаа, чипс, зэргээс татгалзаж сахрын агууламж багатай бүтээгдэхүүнийг сонгоорой.

Усны сав

Хүүхдэд эрүүл ахуйн шаардлага хангасан материалаар хийгдсэн усны сав бэлэглээрэй. Учир нь томчуудаас гадна хүүхдэд ч гэсэн уснаас өөр юугаар ч орлуулах боломжгүй шингэний хэмжээ гэж байдаг.

Бэлэн мөнгө

Бэлэглэх хүндээ үнэ цэнтэй бас нэгэн бэлэг бол яахын аргагүй бэлэн мөнгө. Экспортын бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэйгээр үндэсний үйлдвэрлэлийн бэлэг эсвэл бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө бэлэглээрэй 😉

Эх орны минь ирээдүй болсон хүүхэд бүр ЭРҮҮЛ байг.

X
Нэвтрэх