 
        
        		
		
		
		
                    
            Нэг сартай хүүхдийн хөгжлийг дараах байдлаар дэмжинэ. Үүнд:
Ээж, аав та хүүхдийнхээ хөгжлийг хэрхэн дэмжих вэ?
• Төрснөөс хойш нэг цагийн дотор хөхүүлэх
• Хүүхдээ байнга тэвэрч, иллэг хийх
• Хүүхдэдээ хайр халамжаа мэдрүүлж итгэл төрүүлэх
• Хүүхдийнхээ нүд рүү харж янз бүрийн төрх гарган харилцах
• Хүүхэдтэйгээ байнга ярьж, дуу дуулж, ном уншиж өгөх
• Хүүхдийнхээ цээжин тушаа 30 см-ийн зайд тоглоом өлгөж дагуулж харах, ажиглах дасгал хийлгэх
• Хүүхдэдээ хүрэх бүртээ, хооллохын өмнө гараа сайн угаах, эргэн тойрон эд зүйлийг нь цэвэр байлгах
• Хүүхэд төрснөөс хойш 1 долоо хоногийн дотор, үүнээс хойш сар бүр эмчид үзүүлэх
• Товлолт вакцинжуулалтад хамруулах
Таны хүүхдэд дараах шинж байдал илэрвэл эмч, мэргэжлийн хүмүүст хандана уу.
• Хөхөө хөхөж чадахгүй, хөхөхгүй байх
• Дуу чимээ, хурц гэрэлд хариу үзүүлэхгүй байх
• Барьж, тэврэхэд нүд рүү тогтож харахгүй байх
• Гар хөлийн хөдөлгөөн бага, булчин сулралтай байх
• Хүнд тэврүүлсний дараа байнга үргэлжлүүлэн уйлах
                                                             
                                                    
Зөвлөх: Г.Батжаргал /Багш/
Сургуулийн өмнөх боловсролын сургууль
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
	  	         
                       
                       
         
         
        