fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Сайн уу? 3 настай охин маань холбоо үг хэлдэг, хүний хэлснийг маш сайн ойлгодог тэгсэн хэрнээ өөрөө сайн ярихгүй юм яаж охиноо сайн ярьдаг болгох вэ?

Сайн байна уу, энэ өдрийн мэндийг хүргье.  3 настай охин чинь холбоо үг хэлдэг, хүний хэлснийг ойлгодог бол  ярьж сурах сууриа аль хэдийнэ тавьсан байна. Одоо таны охинд хэрэгтэй зүйл бол харилцаа бас дахин харилцаа. Охиндоо цаг зав гаргаад дараах зүйлсийг хийгээд үзээрэй.

  1. Хүүхэдтэйгээ ойр дотно харилцах.
  2. Юмыг бүтэн үгээр хэлэх. “Хардаа хав хав явж байна гэхийн оронд нохой явж байна гэж хэлэх”
  3. Үлгэр, шүлэг, ном тогтмол уншиж өгөх. Зурагт номыг хамтдаа зааж ярилцах
  4. Охиндоо үлгэрлэн дууриал үзүүл. Жишээ нь маш тодоор удаан ярьж бай. Ингэснээр хүүхдэд сонссоноо өөрийн болгож авах цаг олддог.
  5. Хүүхдээ сайн сонсож байгаарай. Хүүхэд тань ямар нэг юм ярих гээд байвал тун сайн анхаар. Энэ нь хүүхдэд урамшуулал болдог. Ингэснээр хүүхэд ирээдүйд өөрийгөө илэрхийлэх чадвартай болдог.

profile

Зөвлөх: М. Анир /Сэтгэл Судлалын Үндэсний Төв Туслах сэтгэл судлаач/

X
Нэвтрэх