Бусад материал

Бусад материал

Мод

797

2017 он 04 сар 18

Мод олон наст модлог ургамал. Бусад ургамалтай харьцуулахад олон жилийн настай ба зарим нь хэдэн мянган жил насалж, 115м хүртэлх өндөр ургасан нь бий. Мод нь үндэс, их бие, иш мөчир болон навч гэсэн 4 гол зүйлээс бүрдэнэ. Модны үндэс нь газрын хөрснөөс ус чийг, эрдэс бодис, тэжээл авч их бие, навч мөчир руугаа дамжуулна. Мөчирнүүд нь цэцэг навч болон үр жимс гаргана. Модны их бие нь холтсоор бүрхэгдсэн байна. Навч нь нарны гэрлийг хүлээн авах ба голдуу ногоон, улирлаас шалтгаалан шар, улаан гэх мэт өнгөтэй болох бөгөөд мөнх ногоон ч байна. Олон янзын хэлбэр, хэмжээтэй. Мод нь нүүрстөрөгчийг шингээн авч, хүчилтөрөгч ялгаруулахаас гадна байгалийн үзэмж, экологийн систем, хөдөө аж ахуй, байшин барилгын материал гээд олон чухал үүрэгтэй юм. Одоогоор 100,000 төрлийн мод бүртгэгдээд байгаа нь дэлхий дээрх нийт амьд ургамлын 25%-г эзэлж байна.

  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img
  • img

Санал болгох

X
Нэвтрэх