fbpx

Хүүхдийн хөгжил

image

Хүүхэд өсөж хөгжих явцдаа амьдралынхаа туршлагаас мэдлэг хуримтлуулах, тэр туршлагаа бусадтай хуваалцаж сурах нь түүний хойшдын амьдралд маш чухал нөлөөтэй. Хүүхэд харилцаанд, тэр тусмаа хамтарсан харилцаанд суралцах нь түүний хувьд маш чухал болох нээлттэй харилцааг авчирдаг.

Бага насны даунтай хүүхдэд эхний үед хөдөлгөөнгүй байдаг тавилга зэрэг түүний амьдралд хамгийн ойр, хэрэгцээтэй эд зүйлсийг,
Жишээ нь: Ор хаана байна? Ширээ хаана байна? гэх мэтээр, дараагийн шатнаас түүний дуртай тоглоомыг нүдэнд нь харуулж байгаад "нуугаад" олуулаарай.

Мөн гэрт байдаг мөртлөө байрлал нь өөрчлөгддөг, бөмбөг, хүүхдийн суудаг сандал, тэжээвэр нохой зэрэг зүйлсийг хаана байгааг асуух зэргээр түүний ажиглах, юм хайж эрэлхийлэх чадварыг өдөр тутмын амьдрал дээр нь зааж сургах нь зүйтэй.

Хүүхдэд хүрээлэн буй орчин тойрны эд зүйлс, амьтан ургамал болон бусад эд зүйлсийг бодитоор, өнгөт болон фото зургаар харуулан хуруугаар зааж нэрлэх, түүний ойр орчмын бүх зүйлийн тухай ярилцах, (гэхдээ олон ойлгомжгүй үгээр ярихгүй байхыг анхаарна уу)
Жишээ нь: Өвс ногоон, (ногоон өвс), тэнгэр цэнхэр гэх мэт өнгийг заан нэрлэ.

Орон зайн баримжаа хөгжүүлэх, үгийн утга, хэрэглээг ойлгуулах зорилгоор ,
Жишээ нь: Шувууны зургийг заагаад энэ шувуу гэж хэлээд хэсэгхэн хугацааны дараа шувуу нисдэг гэж хэлэхийн хамт хоёр гараараа агаарт дэвэх, загас сэлдэг гээд сэлэх үйлдлийг хийх зэрэг олон аргууд байж болно.

Хүүхэдтэй хамт байх хугацаандаа орчин тойронтой танилцуулж, түүнтэй хамт чулуу, навч, боргоцой, цэцэг түүж цуглуулан түүнийгээ хайрцаг саванд хийж тоглох явцдаа нэг бүрчлэн нэрлэх, (үйлдлээ цөөн үгээр тод ярих) орчин тойрноо ажиглах, бороо орж байна, нар гарч байна, хүүхэд бөмбөгөөр тоглож байна гэх зэргээр, байгалийн үзэгдэл, хүмүүсийн үйлдэл зэргийг тайлбарлан өгч байх хэрэгтэй.

profile

Зөвлөх: М.Батмөнх /Багш/

Нийслэлийн 25-р тусгай сургууль

X
Нэвтрэх