 
        
        		
		
		
		
                    
            Даунтай хүүхдийн хэл жирийн хүүхдийнхээс том, ам нь жижиг байдаг тул тэд хэлээ гаргадаг зуршилтай болох хандлагатай.
Нялх үедээ тэд хэлээ байн байн гаргадаг ч энэ нь санаа зовоох зүйл биш юм. Харин 1 настайгаас нь эхлэн түүнд хэлээ гаргахгүй байхыг зааж ойлгуулах хэрэгтэй. Ингэхдээ та хэтэрхий их анхаарал тавибал хүүхэд эсрэгээрээ бүр ч их хэлээ гаргах болно. Зарим тохиолдолд та зүгээр л "хэлээ далд хий" гэж зандрангуй хэлбэл "үгүй" гэж зөрүүдэлдэг.
Хэлээ далд хийвэл түүнийг магтаж урамшуулж байгаарай. Та энэ аргыг тогтмол хэрэгжүүлснээр тэр аажимдаа хэлээ гаргахаа болино.
                                                             
                                                    
Зөвлөх: М.Батмөнх
Нийслэлийн 25-р тусгай сургуулийн багш
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
         
         
        