 
        
        		
		
		
		
                    
            -6 настай хүүхдийн сэтгэл хөдөлгөөний хөгжил-
ТАНЫ ХҮҮ, ОХИН:
- Энэ нас асар их хүч агуулсан байдаг.
- Сэтгэлийн хөдөлгөөнөө барихаасаа илүү сэтгэлийн хөдөлгөөндөө удирдуулна.
- "Би та нарт хайртай" гэх боловч хэдхэн хормын дараа "хайргүй" гэнэ.
- Уралдаан тэмцээнд заавал түрүүлэхийг эрмэлзэж хожигдвол уурлана.
- Магтаал сайшаалын үгэнд дуртай, өөрийн хийсэн ажлаа бусдаар үнэлүүлэх сонирхолтой.
- Хийсэн үйлдлийнхээ зөв бурууг ойлгож бусдын шүүмжлэлийг хүлээн авна.
- Насанд хүрэгчид болон найз нөхдийн өөрт нь хандсан сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч (эелдэг зөөлөн харилцах, уур уцаартай, баяр баясгалантай уйтгар гунигтай гэх мэт ) боломжтой үеийг тэвчээртэй хүлээнэ.
- Өөрт тааламжгүй байгаа хүмүүсийн эвийг олж өөртөө нааштай байдлаар хандуулахыг хичээнэ.
- Найзынхаа хэрэгцээг мэдэрч бусдад түүний байдлыг ойлгуулж туслахыг хичээнэ.
- Сэтгэлийн хөдөлгөөнөө зохистой тайван байдлаар илэрхийлнэ. Жишээ нь, уур хүрсэн ч найз нөхдөө цохиж зодохгүй байх гэх мэт.
- Сэтгэлийн хөдөлгөөнөө удирдахыг оролдоно. Жишээ нь, уурлаж байгаагаа нуух аргацаахыг хичээх гэх мэт.
- Хийж байгаа үйлдэл нь бусдын сэтгэлийн хөдөлгөөнд хэрхэн нөлөөлж байгааг мэднэ.
- Найз нөхөд гэр бүлийнхэндээ найрсаг хандахыг хичээнэ.
                                                             
                                                    
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
	  	         
                       
         
         
        