 
        
        		
		
		
		
                    
            -5 настай хүүхдийн онцлог-
Таны хүүхэд 5 нас хүрээд тайван тааламжтай үе дээрээ ирж байна. 5 настай хүүхдүүд нь өөртөө итгэлтэй, сониуч зантай болдог. Тэд өөрийн хийж чадах зүйлээ сонгож сэтгэл хангалуун дуустал хийнэ.
- Гайхсан эргэлзсэн уурлаж баярласнаа үгээр илэрхийлнэ.
- Мөрөөдөмтгий үйл явдлыг сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрхийлэн дөвийлгөн ярих төдийгүй яриагаа цэгнэж ичингүйрнэ.
- Бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг нүүрний хувирал, үг ярианы дуу өнгөөр мэдэрч тааламжгүй байдлыг ойлгож шалгааж асууж туслахыг хичээнэ.
- Баярласан, уурласан, гомдсон уйтгарласан учир шалтгаанаа тайлбарлана.
- Бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийнэ.
- Бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг тодорхойлж хэлнэ.
- Бусдын баяр хөөр, уйтгар гунигийг хуваалцахыг эрмэлзэнэ.
                                                             
                                                    
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
	  	         
                       
                       
         
         
        