
4 настнууд өөртөө итгэлтэй болсноор дураараа аашилж, “үгэнд орохоо” больж зөрүүдэлж эхэлдэг. "Би" гэдэг хүчтэй мэдрэмжийг нь зөөллөн дараах онцлогтой нь тохируулан эерэг аргаар тэдэнтэй харилцаарай.
ЭНЭ НАСНЫ ОНЦЛОГ
- Өөрийгөө зөвтгөж “би чадна”, “минийх“ гэж магтан ярьж дөвийлгөнө.
- Өөрийн хийж чаддаг зүйлдээ баярлаж, бахархана.
- Өөрийн хүсэл сонирхлыг дэмжихгүй байвал, гомдож дуугаа хураана. Гэхдээ алдаагаа ойлгож гэмшинэ.
- Бусдад өөрийн хүсэл санаагаа зовохгүйгээр үг, үйл хөдлөлөөр илэрхийлж, тэднээс эерэг хариулт, магтаалыг хүлээнэ.
- Насанд хүрэгчдийн сэтгэлийн хөдөлгөөнөө нүүрний хувирлаар хэрхэн илэрхийлж байгааг мэдэрнэ.
- Өөрт таагүй байсан ч бусдад саад болохгүй байхыг хичээнэ.
- Тааламжтай, тааламжгүй байдлаа хүмүүст ойлгуулна. Жишээ нь: дуугаа хураах, ширэв татах, ганцаараа байхыг эрмэлзэх, толгой дохих гэх мэт.
- Бусад хүмүүсийн байр байдлыг ажиглаад тааламжтай тааламжгүй байгааг мэднэ.
- Бусадтай сэтгэлээ хуваалцана.
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш