3-5 нас

image

-3-4 настай хүүхдийн хөгжил-

3-4 насныхан ээж, аавынхаа үгийг илүү анхааралтай сонсдог болох ба зарим нэг нь энэ үеийг хүүхдийн хамгийн “сайхан үе” ч гэж нэрлэх нь бий. Хүүхэд бүр өөр, өөрийн хурдаар хөгжих ч 5 нас хүрэхээсээ өмнө хүүхэд доорх үе шатуудыг тодорхой хэмжээгээр давсан байдаг.

ХӨДӨЛГӨӨНИЙ ХӨГЖИЛ

  • Шатаар доош буухдаа, шатаар дээш гарахдаа хөлөө солбино.
  • Бөмбөг өшиглөж, шидэж, барьж авна.
  • Юм руу дээш авирна.
  • Өөртөө илүү итгэлтэй гүйж, 3-дугуйт унаж чаддаг болно.
  • Нэг хөлөн дээрээ үсэрч, 5 сек хүртэл тогтож чадна.
  • Урагшаа болон ухарч явна.
  • Уналгүйгээр урагш бөхийж чадна.

 ХУРУУ ГАРНЫ ХӨГЖИЛ

  • Жижиг зүйлсийг барьж чадах ба номны хуудсыг амархан эргүүлнэ.
  • Насандаа тохирсон хайчийг барьж сурсан байна.
  • Дугуй болон дөрвөлжин дүрсийг дуурайлган зурна.
  • Хоёр болон дөрвөн хэсгээс бүрдсэн хүний дүрсийг зурж чадна.
  • Зарим үсгүүдийг дуурайж зурна.
  • Эвлүүлдэг тоглоомыг дээш өрнө.
  • Хүний тусламжгүйгээр хувцсаа тайлж, өмсөнө.
  • Савны эргэгддэг таглааг онгойлгож, хааж чадна.
  • Хаалганы бариулыг эргүүлж чадна.

СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОН НИЙГМИЙН ХӨГЖИЛ

3-4 настнууд зөвхөн бие бялдраараа биеэ даахаас гадна сэтгэл зүйгээрээ ч бусдаас хараат бус болж эхэлнэ. Асрагчтайгаа, цэцэрлэгт багштайгаа үлдэхдээ өмнөхөө бодвол уйлах, ууцаарлах нь багассаныг та анзаарсан байх.

Түүнчлэн хүүхдүүд илүү нийгэмшдэг. Тэд найзуудтайгаа тоглож, тоглох явцдаа асуудлыг шийдэх чадвартайгаа хүртэл харуулна.
Энэ үедээ тэд

  • Эцэг эх, найзуудыгаа даган дуурайна.
  • Гэр бүлийнхэн болон найзууддаа хайртайгаа илэрхийлнэ.
  • “Минийх”, “тэрнийх” гэсэн ойлголтыг сайн мэддэг болно.
  • Сэтгэл санаа нь ямар байгааг тод харуулна.

profile

Зөвлөх: Г.Батжаргал /Багш/

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

X
Нэвтрэх