 
        
        		
		
		
		
                    
            -2 настай хүүхдийн сэтгэл хөдлөл-
ТАНЫ ХҮҮ, ОХИН
- Баярлах, хөөрөх дургуйцлээ илэрхийлнэ.
- Өөрийгөө илэрхийлэхдээ “үгүй” гэж хэлнэ.
- Тааламжгүй зүйлдээ дургуйцэж уйлна.
- Таалагдсан, дуртай зүйлээ харахаар баярлана.
- Сайшаал магтаалд дуртай, магтаал нь тэдний сэтгэлийг хөдөлгөж, урам зориг баяр баясгалан төрүүлнэ.
- Заримдаа юу хүсэж байгаагаа ч өөрөө мэддэггүй байх нь бий.
- Өөрт нь хандсан бусдын дуу хоолойны өнгөний тааламжтай болон тааламжгүй байдлыг мэдэрнэ.
- Өөрийг нь хайхрахгүй байвал хүчээр өөртөө хандуулна.
- Уурлаж бухимдсан үедээ бусдын дэмжлэгтэйгээр тайвширна.
- Орчны өөрчлөлтийг мэдэрч байгаагаа илэрхийлнэ.
- Өөрт аюултай орчныг мэдэрч болгоомжилно.
                                                             
                                                    
Зөвлөх: Г.Батжаргал
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
	  	         
                       
                       
         
         
        