fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Хүүхэд эхийн сүүгээ хөхөх үед амны хөндийн булчингууд хөгжиж, мөн эхийн сүү тэдэнд маш сайхан амттай, өлсөж цангасан үед нь цатгадаг зүйл учраас нэг төрлийн баяр баясгалан, сэтгэл ханамж өгч байдаг.

Яг энэ үед нь буюу анхаарлаа дараагийн өөр зүйлсэд хандуулж амжаагүй байх үед нь хөхнөөс гаргавал хуруугаа хөхөх шинж илэрнэ. Гэхдээ таван нас хүртэлх хүүхэд хуруугаа хөхөх нь түгээмэл байдаг учир тийм ч их санаа зовох хэрэггүй.

Таван наснаас хойш хүүхэд аяндаа хуруугаа хөхөхөө больдог. Харин таван наснаас хойш хуруугаа, уруулаа хөхсөн хэвээр байвал зогсоох хэрэгтэй. Учир нь энэ нь шүдний хөгжилд нь нөлөөлж буруу хэлбэртэй болох, мөн хэлээ хазаж тод биш ярьдаг болох эрсдэлүүдийг дагуулж байдаг.

Хүүхэд яг ямар үед хуруугаа хөхөж байгааг сайн ажиглаарай. Орой унтахдаа юу, эсвэл уйдахаараа юу, өлсөхөөрөө юу гэх мэт. Дараа нь саатуулах, мартуулах үйлдлүүд хийлгэ.

Жишээ нь уйдахаараа хуруугаа хөхдөг бол уйдаахгүй байх хэрэгтэй.

profile

Зөвлөх: Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг /Сэтгэл Судлалын Үндэсний Төв/

Сэтгэл судлалын магистр, МУИС-ШУС-НУС Тайваны Дон Хуа Их Сургууль

X
Нэвтрэх