fbpx

0-1 нас хүртэл

image

ТАНЫ ХҮҮ, ОХИН:

Ярих:

  • Хүүхэд 2, 3 сартайгаасаа ганганан ярьж эхлэх бөгөөд энэ үеэс өгүүлэх эрхтний хөгжил идэвхжинэ.
  • 4-6 сартайдаа бусдын хэлсэн үг, дуу авиаг дуурайна.
  • 8 сартайгаасаа юмсыг дуу авиагаар нь (нохойг хав хав, муурыг миау-миау, цагийг чаг-чаг г.м) нэрлэнэ.
  • Энгийн дуу шүлэг, насанд хүрэгчдийн хэлсэн үгийг даган дуурайж давтаж хэлнэ. Нэг нас хүрэх үед ойр зуурын (8-15 үг) үгийг идэвхтэй хэрэглэнэ. (ээж, аав, эмээ, өг, ав, май г.м) 1-2 үгтэй өгүүлбэр хэлнэ. Хаана байна? гэсэн асуултыг сайн ойлгоно.
  • Өөрийн хүсэл, хэрэгцээг үг, үйлдлээр илэрхийлэх оролдлого хийнэ.
  • Энгийн зааврыг биелүүлнэ.
  • Эд юмсын нэрийг хэлж чадахгүй ч мэддэг болно.
  • Бусдын асуултад 1-2 үгээр хариулт өгч сурна.
  • Авахыг хүссэн зүйлээ зааж, нэрлэнэ.
  • Бусадтай харилцахдаа инээмсэглэж, дохиж зангана.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх