fbpx

1-3 нас хүртэл

image

Энэ насанд таны хүү, охины хөдөлгөөний хурд нэмэгдэж, тэнцвэрээ хадгалах нь аажмаар сайжирна. Тэд тэнцвэрээ хадгалан түргэн алхана. Энэ үед хүүхдийн алхалт ойрхон, хөлийн өргөлт намхан, тэнцвэрээ алдах нь амархан учир тээглэх, унах зэрэг нь олонтаа. Аажмаар түргэн алхалт нь гүйлт рүү шилжинэ. Бүтэн улан дээрээ гүйдэг нь тэдний хөлийн болон тавхайн хэсгийн хөгжил сул, тэнцвэрээ хадгалах чадвар муу байдагтай холбоотой. Дараах үйлдлийг хийхдээ баяртай, дуртай байна.

Үүнд:

  • Гүйх үедээ огцом эргэх
  • Юм дамжин авирах, дүүжигнэх
  • Хөгжмийн хэмнэлд тохируулан найган ганхах, бусдыг дуурайж бүжиглэх
  • Бөмбөгийг өнхрүүлэх, том хайрцаг ба саванд шидэж хийх гэх мэт.

Хүүхдийн хөдөлгөөнөө зохицуулах чадвар нь цаашдаа өөрийгөө хянах, бие даан үйлдэл гүйцэтгэх, орчноо танин мэдэх, бусадтай зохицон нийгэмшихэд эерэгээр нөлөөлнө. Энэ насандаа таны хүү, охин хүрээлэн буй орчноо сонирхож, таньж мэдэж, аливааг бие даан хийхийг хичээх болно.

Тэд “Би өөрөө”, “Би хийе”, “Би чадна" гэсэн үгийг хэлэх дуртай. Бие махбод нь эрч, хүчтэй хөдөлгөөнийг ихэд шаардаж байдаг идэвхтэй нас. Бие дааж өвдгөө нугалж, эгцлэн өлмий дээрээ зогсож газраас хөндийрөхийг хичээдэг ба аажмаар үсэрч эхэлдэг. Өвдгийг өндөр өргөн, хол хол алхаж, уртааш нь тавьсан олс, зураас дээр гишгэж гүйнэ. Хүү, охины тань гүйх чадвар нь хөдөлгөөний хурд, хүчний хөгжлийг илэрхийлнэ.

Алхах үед биеийн байрлал, хөлийн тавилт, гар хөлийн хөдөлгөөний зохицуулалт буруу байж болно. Жишээлбэл мөрөө өргөх, бөхийх, хөлөө дотогш тавих, өвдгөөр нугалах, гараа ихэвчлэн цээжний өмнө ба хажууд байрлуулах, толгой, хүзүүгээ сунган тонгойх, алхалтын үед өөр төрлийн хөдөлгөөнийг хавсран хийхэд тэнцвэрээ алдана.

Нэг метр өндөртэй шат, хана зэрэгт авирна. Бөмбөг өнхрүүлэх, шидээд барьж авах чадвартай болно.

Дугуй, машин зэрэг хөдөлгөөнт тоглоомоор тоглох явцад хүүхдийн хөдөлгөөний хурд, хүч сайжирч, хөдөлгөөнөө удирдах чадвар нь хөгжинө.

Түүнчлэн,

Энэ насандаа таны хүү, охины тань хөдөлгөөний уян хатан чанарыг зохицуулах дунд тархины хөгжил эрчимжиж, араг яс, булчингийн үйл ажиллагааны зохицуулалт сайжирна. Үүний үр дүнд хүү, охин тань харандаагаа бариад эрээчих, баримлын шаврыг базах, нухах, товч товчлох, том нүхтэй шүр хэлхэх, том амсартай саванд юмсыг хийх, 2-3 зүйл давхарлах зэрэг үйлдэл хийнэ. Энэ насны хүүхэд харандааг зөв барьж зурах, будах, алчуур, цаас эвхэх, таг таглах, эрэг шураг эргүүлэх, хайрцаг онгойлгох, товч товчлох, үдээс үдэх, тайлах зэргээр гар хурууны нарийн хөдөлгөөнийг хийнэ. Бие даан нүүр гараа угаах, хувцсаа тайлж, өмсөх үйлдлийг хийж сурна.

profile

Зөвлөх: Г.Батжаргал /Багш/

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

X
Нэвтрэх