fbpx

Эрүүл ахуй

image

Агаарын чанарын мэдээг харж байх: Та agааr.mn сайтаас яг одоо хотын аль хэсэгт агаарын бохирдол ямар байгааг харж болно. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг мөн байнга ажиглаж, нөхцөл байдал ямар байгааг мэдэж байх хэрэгтэй.

Гэрийнхээ агаарыг аль болох цэвэр байлгах: Шаардлагагүй бол хаалга, цонхоо онгойлгох хэрэггүй. Хэрвээ агааржуулагч байгаа бол түүнийгээ ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ гаднах бохирдолтой агаар орж ирэхээс сэргийлэх шаардлагатай.

Гэрийн доторх агаарыг бохирдуулах ямар нэг зүйл хийж болохгүй: Жишээлбэл лаа асаах, ил зуух ажиллуулах зэрэг нь гэрийн доторх агаарыг бохирдуулж байдаг. Түүнчлэн гэр дотроо тамхи татах нь хамгийн буруу үйлдэл болно.

Тоосны хамгаалалттай амны хаалт танд хэрэг болохгүй: Тоосны хамгаалалт бүхий, эсвэл эмнэлгийн нэг удаагийн амны хаалт нь ямар ч үр дүнгүй юм. Учир нь энэ төрлийн амны хаалт зөвхөн том хэмжээний тоос, шорооноос хамгаалах зориулалттай байдаг. Тэгэхээр уушгиа хамгаалах арга энэ биш юм. Харин “N95” тэмдэглэгээ бүхий амны хаалтыг зүүж болно.

Ус сайн уух: Ингэснээр амьсгалын замын эрхтний чийгшлийг хадгална.

Тоос соруулж болохгүй: Тоос соруулагч ажиллуулах нь гэр доторх тоос шороог бужигнуулж, бохирдуулах сөрөг нөлөөтэй. Тиймээс гэр доторх агаараа цэвэр байлгахын тулд тоос соруулахаас зайлсхийх хэрэгтэй.

Сэтгүүлч: А.Ихсанаа

X
Нэвтрэх