fbpx

Эрүүл ахуй

image

-Тоглоом АЮУЛГҮЙ байдал-

Та хүүхдийн тоглоомыг худалдаж байгаа хүнээс тухайн тоглоомд орсон химийн бодисын найрлагын тухай асуух хэрэгтэй. Тэд танд тоглоом нь ямар найрлагатай болохыг хариулах ёстой. Харамсалтай нь дэлгүүрийн худалдагч нар энэхүү мэдээллийг бүрэн өгөх чадваргүй эсвэл мэдлэггүй байдаг.

Хэдий тийм ч эцэг эх бүр худалдан авалт хийх болгондоо асууж лавласнаар өөрийн хүүхдийн эрүүл мэндийн хамгаалалт болон тоглоомыг үйлдвэрлэх, импортлох, худалдаалах үйл ажиллагаа явуулж буй хүмүүст нөлөөлөх болно.

Та хүүхдэдээ тоглоом авч өгөх гэж байгаа бол дараах зүйлсийг анхаарна уу.

  • Хорт бодис агуулаагүй /шаардлага хангасан тухай лабораторийн шинжилгээ, дүгнэлт/
  • Элдэв гаж үнэргүй
  • Хурц үзүүр, ирмэггүй
  • Будгийн тогтворжилттой. Хөлс, шүлс ус чийгэнд тэсвэртэй.
  • Чихмэл тоглоом хурц, шовх үзүүр, ирмэгтэй хадаас, шилний хэлтэрхий болон хүүхдийн биед гэмтэл учруулах бусад зүйлгүй байх.
  • Угсармал тоглоомын бэхэлгээний хэсэг хурц үзүүр өнцөгтэй байвал тэр нь битүүмжлэгдсэн байх.
  • Сунах үйлчилгээтэй тоглоомын татах чангаах эдлэл нь хамгаалалттай байх ба хоёр бэхэлгээний хоорондын зай нь ажиллаагүй байхад 3 мм байх.
  • Хийлдэг тоглоом нь битүү клапан бөглөөтэй байх.
  • Хүүхдийн хараанд гэмтэл учруулахуйц сумтай бууны төрлийн ба харвах тоглоом үйлдвэрлэх, худалдах, импортлохыг хориглодог.
  • Шошго нь шаардлагатай мэдээллийг бүрэн агуулсан байх. Тоглоомын нэр төрөл, ашигласан түүхий эд, үйлдвэрлэсэн байгууллагын нэр хаяг, хэдэн насны хүүхдэд зориулсан, угаах ариутгах зааврыг бичсэн байх гэх зэрэг.

Мөн тоглоомын шошгыг зөв уншиж чадвал аюулгүй тоглоом сонгох боломж бас бий.

Сэтгүүлч: Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх