fbpx

Эрүүл ахуй

image

Унаж, ойчих зүйл рүү авирч болохгүйг хүүхдэдээ байнга сануулаарай.

- Хүүхдийг шат, тагтны ойролцоо тоглуулж болохгүй.
- Хэрвээ тоглохоор бол хажууд нь үргэлж хамт байх хэрэгтэй.
- Ор, хүүхдийн ор, хөлд оруулагч, бусад зүйл дээр хүүхдээ хараа хяналтгүй бүү орхиорой. Орны ар талын хөндий зайгаар хүүхэд унаж болзошгүйг анхаараарай.
- Гэр хороололд жорлонгийн ойролцоо хүүхдийг хараа хяналтгүй бүү орхи.
- Хүүхдийн тавилгыг цонхноос хол байлгана.
- Бага насны хүүхдийн анхаарлыг татах тоглоом, бусад зүйлсийг өндөр тавилга дээр бүү байрлуул.
- Шүүгээ, тавиур зэрэг хүнд тавилгыг ханатай сайтар бэхлэх хэрэгтэй.

АВАХ АРГА ХЭМЖЭЭ
1. Хүүхдийг хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй, тайван хэвтүүлнэ.
2. Биеийн аль нэг хэсэгт халцарч, шарх үүссэн бол цэвэрлэж бооно.
3. Тархи, толгой, дотоод эрхтэн доргисон бол тайван хэвтүүлнэ.
4. Хамгийн ойрхон эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.

Эх сурвалж: Бага насны хүүхдийн осол, гэмтэл /НҮБ-ын Хүүхдийн сан/

X
Нэвтрэх