 
        
        		
		
		
		
                    
            Иртэй, хурц үзүүртэй хутга, хайч зэрэг зүйлсийг цоожтой шургуулга, шүүгээнд, хүүхэд хүрэхээргүй газар хадгалаарай.
- Шилэн лонхыг бага насны хүүхэд хүрэхээргүй газарт тавьж хэвшээрэй.
- Хүүхдийн тоглох газарт хагарсан шил, хог хаягдлыг бүү байлга.
- Гэр ахуйн хог хаягдлыг аюулгүй зайлуулаарай.
| Осол гэмтлийн төрөл | Авах арга хэмжээ | 
| Цус гарах | Хөвөн самбай (бинт), цэвэр даавуугаар шархны амыг хааж боон, цусыг тогтооно. | 
| Цус их хэмжээгээр гарах | Сайн боож цусыг тогтоох ба хөл, гараас нь цус гарч байвал зүрхэнд ойр хэсгийг боож хориг тавина. | 
| Шил, хадаасанд хатгуулах | Хэт гүнзгий орсон хадаас, шилийг нь сугалж авах гэж яарах хэрэггүй. | 
| Өргөсөнд хатгуулах | Чимхүүр эсвэл ариутгасан зүүгээр өргөсийг авна. | 
| Урагдах, шалбарах | Элс, шавар зэргийг сайтар угааж цэвэрлэнэ. | 
| Яс хугарах, үе мултрах | Өвчтэй хэсгийн үеийг хөдөлгөөнгүй болгохын тулд нэн даруй чиг тавьж бооно. | 
Эх сурвалж: Бага насны хүүхдийн осол, гэмтэл /НҮБ-ын хүүхдийн сан/
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
                       
         
         
        