fbpx

Эрүүл ахуй

image

Бид бүхний өдөр тутмын хэрэглээнд өргөн хэрэглэгддэг 2, 3, 4, 6, 7 тэмдэглэгээ бүхий савнуудыг хүнсний зориулалтаар дахин ашиглахыг хориглодог байна.

Харин 1, 5 тэмдэглэгээтэй хуванцар савыг хүнс агуулах зорилгоор хэрэглэж болох талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар мэдээллээ.

Хуванцар савыг агуулагдах найрлагаас нь хамаарч 1-7 хүртэлх тэмдэглэгээгээр ангилдаг бөгөөд дээрх тоонуудыг тухайн савны ёроолоос харах боломжтой.

ТЭГВЭЛ ЭНЭ ТООНУУД ХЭРЭГЛЭГЧДЭД ЯМАР МЭДЭЭЛЛИЙГ ӨГДӨГ ВЭ?

Хүнсний зориулалтаар дахин ашиглаж болох савнууд

1” дугаартай PET\PETE: (полиэтилентерифтолат) Хийжүүлсэн ундаа, рашаан, ус, жүүс, ургамлын тос, ам зайлах шингэн, самрын тос, майонез, гоо сайхны бүтээгдэхүүн, угаалгын шингэнийг савладаг, эрүүл мэндэд учруулах хор хөнөөл маш бага учир нэг удаагийн савлагааны зориулалтаар хэрэглэдэг. Температурын өргөн хэлбэлзэлд тэсвэртэй, бүтээгдэхүүнийг гүн хөлдөөх (-400С), хөлдүүгээр хадгалах (-200С), ариутгах (1210С),  шарах шүүгээнд халаахад бат бөх, аюул багатай.

5” дугаартай РР(полипропилен) Тараг, жүүс зэрэг шингэн зүйлс халуун хоол, ундаа хийх сав, элсэн чихрийн уут, эм бэлдмэл витамин, жигнэмэг, чипс, шоколад, чихэр, зайрмаг, цай, кофе, тараг, хөлдүү бүтээгдэхүүн, тос савлах, нэг удаагийн шприц, халуун ундааны сав, савны таг, соусны сав хийхэд ашигладаг.

Хүнсний зориулалтаар дахин ашиглаж болохгүй савнууд

2” дугаартай HDPE: ( полиэтилен ) Өндөр нягтрал бүхий полиэтилен. Уг төрлийн хуванцраар ар саванд ихэвчлэн сүү, тараг, шүүс болон угаалгын нунтаг бодис савласан байдаг бөгөөд зөвхөн нэг удаагийн зориулалтаар ашиглагддаг.

3” дугаартай V\PVC\: (поливинилхлорид) Винил эсвэл поливинил агуулсан хуванцар. Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн нунтаг бодисууд, шампунь, биеийн шингэн саван хийдэг ба хуванцар тавилгууд, ус зайлуулах хоолой, сантехникийн хэрэгслүүд хийдэг байна. Уг төрлийн хуванцар савыг халаах эсвэл шатаахад диоксин хэмээх хорт бодис ялгардаг учир хүнсний бүтээгдэхүүн хадгалж болохгүй.

4” дугаартай LDPE:( полиэтилен ) Нягтрал багатай хуванцар. Энэ төрлийн хуванцраар төрөл бүрийн нийлэг тор, ахуйн хэрэглээний сав баглаа боодол, тавилга, хивс зэргийг хийдэг бөгөөд дахин ашиглах боломжгүй. Нэг удаагийн хоол хадгалах сав хийдэг ба зөвхөн нэг удаагийн зориулалтаар ашигладаг.

6” дугаартай PS:(полистирол)Энэ төрлийн хуванцраар ихэвчлэн хүнсний бус сав баглаа боодол хийдэг. Дахин ашиглах боломжгүй. Аюултай хуванцар.

7” Бусад тэмдэглэгээнүүд: Энэхүү хуванцраас бисфенол-А гэдэг хорт хавдар үүсгэдэг хортой нэгдэл үүсдэг тул ийм тэмдэглэгээтэй савыг зөвхөн химийн бодисыг хадгалах, зөөвөрлөхөд ашигладаг.

Сэтгүүлч: Э.Эрмүүн

X
Нэвтрэх