fbpx

Эрүүл ахуй

-Химийн бодисоос сэргийлэх-

Олон улсад хэрэглэхийг зөвшөөрсөн “1”, “5” гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг айраг, сүү, цагаан идээ, ундны ус хадгалах зориулалтаар ашиглаж болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөж байна.

Харин “3”, “6”, “7” тэмдэглэгээ, кодтой болон огт тэмдэглэгээ, кодгүй хуванцар савыг хэрэглэхгүй байх, “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой бол хэрэглэхээ аль болох багасгах нь зүйтэй юм.

Эдгээр саванд үлдсэн хар тугалга болон бусад химийн бодис хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Иймээс дээрх тэмдэглэгээ, кодтой савнуудад савласан сүү, цагаан идээ, айраг зэргийг худалдан авахгүй байхыг хэрэглэгчдэд сэрэмжлүүлж байна.

Сэтгүүлч:  Д. Төгөлдөр

X
Нэвтрэх