fbpx

Томуу, томуу төст

image

Хүүхдэд төрөнгүүт 1 цагийн дотор ангир уургийг амлуулах нь чухал. Ангир уурга нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалах бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм. Мөн хүүхдээ 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, 2 нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон, шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.

ХАТГАЛГААГААР ӨВЧЛӨХ ЭРСДЭЛҮҮД:

  1. Бага насны хүүхдийн дархлааны тогтолцоо дөнгөж хөгжиж байдаг тул өвчлөх эрсдэлтэй байдаг.
  2. Хүүхдийг хэт бэгнэж гадна орчноос тусгаарласнаас дасан зохицол алдагдаж, хүүхэд даарах, олны дунд орох, цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэлтэй.
  3. Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөмтгий байдаг.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх