 
        
        		
		
		
		
                    
            Ээж, аав, гэр бүлийн гишүүн бүр энхрий үрийнхээ эрүүл мэндийн төлөө гараа тогтмол савандаж угааж заншаарай.
- Хүүхдийнхээ вакциныг товлосон хугацаанд нь хийлгээрэй.
- Ундны усаа цэвэр саванд таглаж хадгалаарай.
- Бие зассаны дараа, хүүхдийнхээ баасыг цэвэрлэсний дараа, хоол хийх ба хүүхдээ хооллохын өмнө гараа тогтмол савандаж угаагаарай.
- Халдвар тараах магадлалтай тул хүүхдийнхээ баасыг даруй хаяаарай.
- Жорлонд орсон гуталтайгаа гэртээ бүү яваарай.
- Хоол хүнсээ зөв хадгалаарай.
- Жимс, хүнсний ногоог заавал угааж хэрэглээрэй.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан
 
				 
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
                       
                       
                       
         
         
        