Суулгалтаар өвчилсөн хүүхдийг дүүрэн устай ёроол нь цоорхой савтай төсөөлж ойлгоорой. Тэрхүү савыг хоослохгүйн тулд усаар байнга сэлбэх шаардлагатай адил суулгалтаар өвчилсөн хүүхдэд шингэнийг үргэлжлүүлэн уулгах нь эмчилгээний гол зарчим юм.
СУУЛГАЛТ ӨВЧТЭЙ ХҮҮХДЭД ЯМАР ШИНГЭН УУЛГАХ ВЭ?
- Ширгээсэн ус
- Хярам
- Будааны шүүс
- Шингэн шөл
- Өдөр бүр байнга уудаг шингэнүүд
- Шингэн сэлбэх давсны уусмал
ШИНГЭНИЙГ ЕРДИЙНХӨӨС ИЛҮҮ ХЭМЖЭЭГЭЭР УУЛГАНА
- Хүүхдийн хоолыг сойж болохгүй. 6 сар хүрээгүй бол ойр ойрхон хөхүүлнэ. 6 сараас дээш насны хүүхдэд Эх хүүхдийн эрүүл мэндийн “Ягаан дэвтэр”-т дурдсан хоолнуудаас бэлдэж өгөөрэй. Ойрхон, бага багаар, олон удаа хооллосноор жин алдах, турахаас сэргийлж, сууулгалтыг түргэн зогсооно.
- Цайрын бэлдмэлийг эмчийн зааврын дагуу уулгана.
- Хүүхдээ ердийнхөөс илүү анхаарч, асаргааг сайжруулах нь чухал.
- Өрх, сум, багийн эмчийн хяналтанд байлгаарай.
ЯМАР ХЭМЖЭЭТЭЙ УУЛГАХ ВЭ?
Суулгалт бүрийн дараа буюу суулгалт хооронд:
- 2 нас хүрээгүй бол 50-100 мл /аяганы тал хүртэл/
- 2-оос дээш настай бол 100-200 мл /аяганы талаас бүтэн аяга/
Хүүхэд уухдаа дуртай байвал хүссэн хэмжээгээр нь уулгаарай.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан