Буцалсан усыг тасалгааны хэм хүртэл хөргөж, 1 литр усанд нэг уут шингэн сэлбэх давс /хросол/-ыг бүгдийг хийж, бүрэн уустал сайтар хутгана. ШСД-ыг 1 литрээс бага усанд эсвэл хувааж найруулбал эмчилгээ үр дүнгүй болно.
Гэрийн нөхцөлд ШСД-ыг бэлтгэх
- Нэг литр цэвэр буцалсан ус (буцалгаж хөргөсөн байх хэрэгтэй) бэлтгэнэ.
- Буцалгаж, хөргөсөн усандаа атга элсэн чихэр, тал цайны халбага давс хийж уустал нь сайтар хутгана. (6 цайны халбага элсэн чихэр, ½ буюу тал цайны халбага давс)
Анхаар: Бэлтгэсэн ШСД-ны уусмалаа тагтай, цэвэр саванд хадгалж, 24 цагт багтааж уулгаарай. Халааж болохгүй.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан