
Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг хагас шингэн хоолонд хольж өгнө
Хүүхдэд өдөр бүр 1 уут олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл /ОНБТБ/-ийг шөлтэй буюу хагас шингэн хоолонд хольж өгнө.
6 сар – 60 ширхэг 2-3 сар
12 сар – 60 ширхэг 2-3 сар
18 сар – 60 ширхэг 2-3 сар
23 сар – 60 ширхэг 2-3 сар
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
- Уутны дээд хэсгийг хайчилж нээнэ.
- Аягатай хоолыг урдаар сайтар хутгаж, бүлээн болгоно.
- Хоолондоо ОНБТБ-ийг хийж, сайтар хутгаарай.
- Хоолыг хүүхдэд тухайн үед нь дуустал нь идүүлнэ.
АНХААРАХ ЗҮЙЛС
- ОНБТБ-ийг халуун хоолонд хийснээр хоолны амт өөрчлөгддөг.
- Төмөр агуулсан тул баас шингэрч, хар өнгөтэй гарч болно. Бэлдмэлийг үргэлжлүүлэн өгснөөр 7-14 хоногт баас хэвийн болдог.
- Сүү, сүүн бүтээгдэхүүн, цай, ус зэрэг шингэн зүйлд хольж болохгүй.
- А, Д аминдэмийг сэргийлэх тунгаар зэрэгцүүлэн хэрэглэж болно.
Анхаар: Сум, өрх, багийн эмчээс бага насны хүүхдэд зориулсан ОНБТБ-ийг аваарай.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан