fbpx

Нярай

image

Та нярайг усанд оруулах гэж байна уу? Дараах зүйлсийг анхаараарай.

  1. Өрөөгөө дулаан байлга, хаалга, цонхыг хаана.
  2. Тохойг эсвэл гарын шууг дүрж үзэхэд дулаан байхаар усны хэмийг тохируулна.
  3. Угаасны дараа арчих алчуурыг гарын дор ойрхон байлгаарай.
  4. Усанд оруулахдаа хүүхдээ нэг гар дээрээ барьж, эхлээд толгойг бүлээн усаар норгон угааж, хуурай алчуураар арчиж, малгай өмсгөнө. Дараа нь биеийн бусад хэсэг, чихний ар, хүзүү, суга, цавь, гар, хөлийн хурууны завсрыг сайн угаагаарай.

Анхааруулга: Нярайг төрснөөс хойш наанадаж 24 цагийн дараа угаана. Энэ нь даарах, халдвар авахаас сэргийлдэг.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх