fbpx

Нярай

image

НЯРАЙН ХҮЙГ АРЧЛАХ
Төрснөөс хойш наанадаж 24 цагийн дараа хүйн хавчаарыг авна. Нярайн хүйг хуурай, цэвэр байлгах ба ил, боолтгүй байлгасан нөхцөлд 4-6 хоногийн дотор хатаж, хүй цөглөдөг.

Хүй бохирдсон үед цэвэр бүлээн усаар савандан угааж, даавуугаар зөөлөн дарж хатаана.

Хүйнд элдэв зүйл бүү түрхээрэй.

  • Хэрэв хүй улайх, цус, идээ гарах, эвгүй үнэр үнэртвэл эмчид яаралтай үзүүлнэ үү!

НЯРАЙН АРЬСЫГ АРЧЛАХ

  • Хүүхдийг өдөр бүр усанд оруулж, шаардлагатай бол амархан улайж нурдаг нугалаастай хэсэгт хүүхдийн тос, цацлагыг түрхээрэй.
  • Гар, хөлийн хумс хурууны үзүүрээс илүү гарч ургасан бол хүүхдийн хумсны хутгаар болгоомжтой аваарай.
  • Хүүхдээ баах бүрийд бөгсийг нь бүлээн усаар угааж, зөөлөн арчиж, хуурай болгоно.
  • Нярай хүүхдийн баасыг тэр дор нь хаяж байгаарай.

Анхааруулга: Нярайн арьс их эмзэг. Хүүхдэдээ хүрэх, хөхүүлэх ба хуурайлахын өмнө, хуурайлсны дараа гараа заавал савандаж угаах хэрэгтэй.

Эх сэрвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх