fbpx

Нярай

image
Нярай

Нярайн шарлалт

2021 он 02 сар 10
4,244

Нярайд төрсний дараах 2-4 хоногтойгоос шарлалт эхэлж, 10-14 хоногтойд арилах нь хэвийн үзэгдэл юм. Ангир уураг, эхийг сүүг цадтал нь хөхүүлбэл шарлалт түргэн арилдаг.

Шарлалт төрсний дараах эхний 24 цагийн дотор илрэх эсвэл 14 хоногоос удаан үргэлжилбэл эмгэг тул эмчид яаралтай үзүүлээрэй.

НЯРАЙД ИЛРЭХ АЮУЛТАЙ ШИНЖ

  • Хөхөө хөхөхгүй байх
  • Хөдөлгөөнгүй болох
  • Халуурах /суганы халуун 37,5 хэмээс дээш/
  • Бие хөрөх /суганы халуу 35,5 хэмээс доош/
  • Хүйнээс идээрхэг зүйлс гарах
  • Арьсан дээр олон тооны идээт эсвэл цэврүүт тууралт гарах
  • Амьсгал олшрох – 1 минтанд 60-аас олон амьсгалах
  • Цээж хүчтэй хонхолзох
  • Татах /гар, хөл чичирхийлэх, нүд сөлийх зэрэг/
  • Гарын алга, хөлийн ул шарлах

Анхааруулга: Нярайд дээрх шинжүүдээс илэрвэл эмчид яаралтай хандана уу.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх