fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Өнгөрсөн жил агаарын бохирдол ихтэй орчинд байрлах гэр хорооллын 86 цэцэрлэгийн 23 мянган хүүхдийг улирлын томуугийн эсрэг вакциныг үнэ төлбөргүйгээр хийсэн.

Харин энэ жил хэрхэн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхцэцэгээс тодруулахад "Эхний ээлжинд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, эрүүл мэнд, цэрэг цагдаа, хил хамгаалах, мэргэжлийн хяналт зэрэг ажил мэргэжлийн онцлогтой хүмүүст хийнэ.

Энэ жил улсын хэмжээнд 175 мянган хүн тун вакцин ирнэ гэсэн. Харин манай НЭМГ-ын судалгаагаар зөвхөн нийслэлд гэхэд 360 мянган хүн тун вакцин шаардлагатай байна. Вакциныг Засгийн газрын хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагын тусламжаар авдаг. Үндэсний хэмжээнд хуваарилалт хийгдэнэ. Нийслэлийн хэмжээнд хэд ирэхийг мэдэхгүй байна. Бид захиалгаа бол өгсөн. Вакциныг томуугийн улирал буюу 11 сараас өмнө болж өгвөл нэг сарын өмнө хийлгэх хэрэгтэй. Вакцин хийлгэснээс 14 хоногийн дараагаас дархлал тогтож эхэлдэг" гэсэн юм.

Харин вакциныг хэрхэн захиалдаг талаар тэрбээр "Хамар залгиур, цуснаас шинжилгээ авч ХӨСҮТ-д манайд ямар төрлийн вирүс эргэлдэж байна, ирэх жил ямар болох магадлалтайг гаргаж байж дараа жилийн вакциныг захиалдаг. Бүх төрлийн омгийн вирүст үйлчилдэг вакцин захиж байгаа учраас үр дүн өндөртэй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захиалгаар үйлдвэрлэсэн вакцины заавар бүр өөр. Түүнийг нь харж байж өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан үнэ төлбөргүй хийдэг" гэв.

Сэтгүүлч Р.Адьяасүрэн

X
Нэвтрэх