Мэдээ, мэдээлэл

image

Аравдугаар сарын 20 буюу энэ баасан гарагт бүх нийтээр амрахгүй. Учир нь энэ өдөр бүх нийтээр амрах баяр, ёслол таараагүй билээ.

Олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр 20-ны өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой таарч байна гэсэн мэдээлэл цацагдсан. Гэвч Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллоор өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөр тооцдог бөгөөд эл өдөр нь арваннэгдүгээр сарын 19-ний ням гарагт таарч байна.

Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлэх бөгөөд эдгээр өдрүүдийг хуульчлан тусгасан байдаг. Харин энэ удаад Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой амралтын өдөр таарч байна.

Сэтгүүлч: А.Мишээл

X
Нэвтрэх