fbpx

Эрүүл мэнд

image

Хүүхдийн шүдний өвчлөл их байгаа нь амны хөндийн эрүүл ахуйг муу сахисантай холбоотой байдаг. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг угаахад тэр бүр анхаардаггүй. Мэдээж хүүхдийг хэзээ ч битгий чихэр идүүл гэх мэт зөвлөгөө хоцрогдсон. Харин чихэр идүүлсэн ч урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргууд бий.

Чихэр идлээ гэхэд идсэнээс нь хойш 15 минутын дараа шүдийг угаах хэрэгтэй. Шүд угаах боломжгүй гадуур явж байгаа тохиолдолд цэвэр ус аваад амттан идсэнийх нь дараа амыг нь зайлуулж болно. Ус нь шүдэнд наалдсан чихрийг арилгаж, амны хөндийн хүчил шүлтийг тэнцвэржүүлж, шүд цоорох өвчнөөр өвдөх магадлалыг багасгадаг.

Шүд цоороход хүргэдэг бас нэг зүйл бол гурилан бүтээгдэхүүн. Гурил нь наалдамхай учраас хүүхдийн шүдийг маш ихээр өвчлүүлдэг.

Шүдний өвчлөл бусад бүх эрхтэн системийг өвчлүүлдэг учраас энэ хэрээр хүүхдийн өвчлөл нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс хүүхдийнхээ шүдийг зургаан сард нэг удаа эмчид үзүүлж заншаарай.

profile

Зөвлөх: Сүүн шүдхэн

Хүүхдийн анхны шүдний эмнэлэг

X
Нэвтрэх