fbpx

Мэдээ, мэдээлэл

image

 

Томуугийн эсрэг дархлаажуулалтын хоёрдугаар ээлжийн вакцин ирсэн бөгөөд дараах 42 цэцэрлэгийн 24 мянган хүүхэд хамрагдана.

Агаарын бохирдол ихтэй газар байрладаг, өмнө нь дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй 42 цэцэрлэгийн хүүхдийг НҮБ-ын Хүүхдийн сангаар захиалсан 45 мянган хүн/тун вакцинаар дархлаажуулах юм.

“Арванхоёрдугаар сарын сүүл нэг сарын эхээр томуугийн дэгдэлт гардаг. Үүнээс сэргийлэхийн тулд дархлаажуулах ажлыг хийж байна. Эхний ээлжинд АНУ-ын дэмжлэгтэйгээр 50 мянган хүн тун вакциныг авч дархлаажуулалтын ажлыг эхлээд байна.

Харин өнөөдрөөс 45 мянган хүн тун вакцинаар дархлаажуулах ажлыг эхлээд байна. Энэ ээлжийн вакцин голчлон хүүхдэд чиглэх юм. Томуугийн вакциныг тариулснаас хойш 14 хоногт дархлаа тогтох бөгөөд зонхилон тохиолдож буй гурван вирүсийн эсрэг вакцин. Одоогийн байдлаар нийт 95 мянган хүн/тун вакциныг хүлээн авсан. Цаашид 120 мянган хүн/тун вакциныг хүлээн авна” гэж Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Мөн улирлын томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад 10 мянган төгрөгөөр хийж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар вакцины үнийг зөвхөн зардлын үнээр хийж байгаа гэдгийг ЭМЯ-аас мэдээллээ.

Сэтгүүлч: Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх